1 DRAFT 2027 BUDGET FOR ULAANBAATAR SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      2 MONGOLIA EXPRESSES GOAL TO LAUNCH DIRECT FLIGHTS WITH THE UNITED STATES IN 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      3 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      4 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      5 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      7 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      8 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      9 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      10 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД НИЙСЛЭЛ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр баталлаа www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр” боловсруулжээ.
Хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцээд, зөвлөлийн гишүүн байгууллага буюу Монголбанк, СЗХ, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорацын удирдлагуудын энэ сарын нэгний хамтарсан тушаалаар баталлаа.
Санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, дэвшилтэт технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломжтой. Мөн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйлчилгээний зардал буурахын зэрэгцээ иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, үйлчилгээг хямд, хялбар, түргэн шуурхай хүртэх нөхцөл бүрдэх аж.
Санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь аж ахуй нэгж, байгууллагын бүтээмж болон орон нутаг, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог дээшлүүлэх бодлогын чухал хэрэгсэл болохыг СЗХ-ны цахим хуудаснаа тодотгожээ.
Статистик мэдээллээр, ижил түвшний хөгжилтэй улс оронтой харьцуулахад Монгол Улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмж өндөр гарчээ. Энэ нь арилжааны банканд данстай иргэдийн тоогоор хэмжигддэг бөгөөд иргэд, аж ахуйн нэгж банкнаас бусад санхүүгийн байгууллагаас хүртэх бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж сулыг илтгэж байна.


Нийтэлсэн огноо2021-03-04