Өндөр түвшинд хэлбэлзэж байсан “CENTURY” бондын ханш 0.5 хувиар буурлаа www.bloombergtv.mn
Засгийн газрын “Century” бондын ханш харьцангуй өндөр түвшинд хэлбэлзэж байсан ч энэ долоо хоногт дотоодод шатахууны нийлүүлэлт доголдсонтой зэрэгцэн долоо хоногийн эхнээс бондын ханш огцом буураад байна.
10 жилийн хугацаатай “Century” бондын ханш есдүгээр сарын 17-нд 98.7 ам.доллар болж, дээд түвшинд хүрээд байсан юм. Түүнээс хойш ханш нь 0.5 хувиар буурч, одоогийн байдлаар 98.2 ам.долларт хэлбэлзэж байна.
Харин зургаан жилийн хугацаатай бондын хувьд баасан гарагийн арилжаагаар шинэ дээд түвшинд хүрч, ханш нь 98.6 ам.доллар байв. Ханш нь 0.5 хувиар буурч, 98.1 ам.долларт хэлбэлзэж байна.
Нийтэлсэн огноо2021-09-23