1 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      2 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      3 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      4 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      5 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      6 MONGOLIA TO BUILD SECOND AIR NAVIGATION CENTRE IN SAINSHAND BY 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      7 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      9 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      10 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын инфляц ирэх жилүүдэд зорилтот түвшинд байна гэж ОУВС таамаглажээ www.ikon.mn

Олон Улсын Валютын Сан (ОУВС) өчигдөр буюу 10-р сарын 12-нд дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх шинэчилсэн төсөөллөө танилцууллаа. “Дэлхийн эдийн засгийн төлөв: Цар тахлын үеийн сэргэлт” нэртэй энэхүү тайланд эрүүл мэндийн салбарын хүндрэл бэрхшээл, тээвэр ложистикийн саатал, үнийн өсөлтийн дарамтыг онцолжээ.
 
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛӨЛ
ОУВС дэлхийн эдийн засгийн төсөөллийг өмнөх тооцооллоос 0.1 пунктээр бууруулж 5.9 хувь байна гэж таамагласан бол 2022 оны өсөлтийг 4.9 хувьд хэвээр үлдээжээ. 2021 оны төсөөллийг ийнхүү бууруулахад дэлхий даяар үүсээд буй тээвэр ложистик, нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн тасалдал, түүнчлэн хөгжиж буй орнуудад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа зэрэг нь голлон нөлөөлжээ. Мөн дельта вариантын тархалт эрчимтэй байгаа нь цар тахлыг даван туулах хугацаанд тодорхойгүй байдал үүсгэж, бодлого боловсруулагчдад сорилт учруулж, бодлогын шийдэл гаргах орон зайг хумьж байгааг дурдсан байна.
 
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ШИНЭЧИЛСЭН ТӨСӨӨЛӨЛ
ОУВС-ийн шинэ тайланд Монголын ДНБ болон инфляцын таамаглалыг шинэчилсэн байна. Тухайлбал, инфляц 2021 оны дунджаар 5.4% байх бол оны эцэст өмнөх оны мөн үеэс 7% өсөх, харин ирэх жилүүдэд 6-7 хувь орчимд буюу Төв банкны зорилтот түвшин 6±2% хувийн орчимд байхаар байна.
 
Мөн 2021 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг бага зэрэг сайжруулж 5.2% хүргэсэн нь өмнөх таамаглалаас 0.2 нэгж хувиар өндөр байв.
 
Монгол Улс
 
2021
 
2022
 
Жилийн дундаж инфляц
 
5.4%
 
7.3%
 
ДНБ-ий өсөлт, жилийн дүнгээр
 
5.2%
 
7.5%
 
Дотоодод инфляц тээвэр ложистикийн саатал, мах болон шатахууны өсөлтийн нөлөөгөөр 8-р сарын байдлаар 8.9 хувьд хүрч төв банкны зорилтыг даваад буй. Монголбанкны зүгээс нийлүүлэлтийн гаралтай инфляцад яаран хариу үйлдэл үзүүлэх бус, эдийн засаг цар тахлын нөлөөнөөс бүрэн сэргэтэл мөнгөний бодлогоор дэмжинэ гэж мэдэгдээд байна. Төв банк инфляцыг нийлүүлэлтийн буюу нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр түр зуур зорилтоос давахыг хүлээн зөвшөөрнө гэдгийг онцолж, үнийн түвшний өсөлт эргээд зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгааг онцолж байсан юм.


Нийтэлсэн огноо2021-10-14