УУХҮЯ: Шатахууны үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал үүссэн www.bloombergtv.mn
"Шатахууны үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал үүссэн" талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон мэдэгдэв. Мөн олон улсын зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг онцоллоо.
Харин нүүрсний экспортын асуудлаар БНХАУ-ын талын худалдаж аваад байгаа нүүрсийг эн тэргүүнд анхаарна гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциантай цахим уулзалт хийж, Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг татах асуудлыг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр болсон талаар мэдээлсэн юм.
Нийтэлсэн огноо2021-10-14