Х/14-нийг хүртэлх 3 долоо хоногийн хугацаанд нүүрс тээврийн 6919 автомашин хилээр нэвтэрчээ www.bloombergtv.mn
Нүүрсний экспорт нэмэгдэж байгааг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.
Аравдугаар сарын 14-нийг хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд 6919 автомашин, 2017 вагон нүүрс хилээр гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 60 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт 2738 автомашин хилээр нэвтэрчээ. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногийн дүнгээрээ нүүрс тээврийн хамгийн олон автомашин хилээр нэвтэрсэн тохиолдол болж байна.
Нийтэлсэн огноо2021-10-20