1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн тохиолдлын тоо 500 мянгыг ДАВЛАА www.ikon.mn

Сүүлийн хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн 6,064 иргэн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
Ингэснээр улсын хэмжээнд уг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн тохиолдлын тоо 506,181 болоод байна.
Харин нийт батлагдсан тохиолдол 344,736 байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн хоногт хийгдэж буй PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдол гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлаж буй.
Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг Эрүүл мэндийн яам шинээр илэрсэн тохиолдлын тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа.
Ингэхдээ халдварын шинж тэмдэг илэрснээс хойш 10 гаруй хоногийн дараа бусдад халдвар тараахгүй гэж үзэн, тусгаарлалтаас гаргаж, эдгэрсэн ангилалд оруулан мэдээлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн болон эмчлэгдээд эдгэрсэн хүний тоо 162,000 орчмоор зөрүүтэй байна.
Одоогоор 70,710 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаагаас 18,764 нь эмнэлэгт, 51,946 нь гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийж байгаа.
 
Түүнээс гадна, улсын хэмжээнд дахин халдвар авсан 16,000 гаруй иргэн байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан өмнө нь хэлж байв.
 
COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй харах боломжтой.
 
Халдвар аваад эдгэрсэн иргэдэд ядарч сулдах зэрэг түгээмэл шинж тэмдэг илэрч байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “КОВИД-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидициний аргаар эмчлэх мэргэшсэн багийг бэлтгэхээр төлөвлөжээ.
 
Тус мэргэшсэн баг нь телемидицинээр дамжуулан Эрчимт эмчилгээний тасагт коронавируст халдварын нэн хүнд болон хүнд хэлбэрийн оноштой хэвтэн эмчлүүлж буй өвчтөний цочмог үеийн сэргээн засах эмчилгээг хийх, мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнд сэргээн засах эмчилгээг гэрээр хийлгэх аж.
 
Халдвар аваад эдгэрсний дараа баримталбал зохих зөвлөмж
Үүнд:
 
Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй
Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай
Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй
Алхах , суниах ,иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй


Нийтэлсэн огноо2021-10-21