Зэсийн үнэ өслөө www.bloombergtv.mn
Суурь металлуудаас зэсийн үнэ хамгийн их өсөөд байна. Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.4 хувиар өсөж, метр тонн нь 9710 ам.доллар боллоо.
Харин никелийн үнэ 0.4 хувиар өссөн бол хөнгөн цагааны үнэ хоёр өдөр дараалан буураад байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалт цахимаар боллоо. Уулзалтын дүнд хоёр улсын харилцаа сайжирна гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байсан юм.
Нийтэлсэн огноо2021-11-17