1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, татварын орлого нэмэгдэв www.news.mn

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 14.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.8 (36.5 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.2 (34.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 15.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оныхоос 1.5 (34.5 хувь) их наяд төгрөгөөр багасчээ.
 
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн арванхоёрдугаар сард 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 4 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр багасч, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 678.2 (49.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
 
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны аравдугаар сард 270.3 тэрбум, арваннэгдүгээр сард 339.2 тэрбум, арванхоёрдугаар сард 1 их наяд төгрөгийн алдагдалтай байв. Улсын нэгдсэн төсвийн орлогод Тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оныхоос 3.8, татварын бус орлого 0.9 нэгж хувиар нэмэгдэж, татварын орлого 2.5, ирээдүйн өв сангийн орлого 2.2 нэгж хувиар багассан аж.
 
Татварын орлого 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.8 (32.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.1 (48.9 хувь) их наяд, нийгмийн даатгалын орлого 673.1 (42.4 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 628.2 (28.4 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 202.3 (27.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын орлого мөн сард 920 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 19 (2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.
 
Татварын орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оныхоос 3.2, нийгмийн даатгалын орлого 1.5 нэгж хувиар нэмэгдэж, харин нэмэгдсэн өртгийн албан татварынх 0.8, онцгой албан татварынх 1.8, бусад татварынх 1.8, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.3 нэгж хувиар багасчээ.
 
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.7 (12.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оныхоос 1.9 (17.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
 
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ арванхоёрдугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 678.2 (49.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд хөрөнгийн зардал 772.9 (4.1 дахин) тэрбум, урсгал зардал 210.8 (19 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь 2021 онд өмнөх оныхоос 10.4, татаас 0.1 нэгж хувиар нэмэгдэж, харин бараа үйлчилгээний зардлынх 8.2, хүүгийн зардлынх 2.2 нэгж хувиар багасчээ.
 
Хөрөнгийн зардал 2021 онд 3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 12.7 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Хөрөнгийн зардалд бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь өмнөх оныхоос 7.1 нэгж хувиар нэмэгдэж, харин барилга байгууламжийн зардлынх 5.3, тоног төхөөрөмжийн зардлынх 1.3, их засварын зардлынх 0.5, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.1 нэгж хувиар багассан байна. Хөрөнгийн зардалд энэ оны 12 дугаар сард 1 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 772.9 (4.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Нийтэлсэн огноо2022-01-23