1 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      2 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      3 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      4 “SHOULD ALL OF RUSSIA THEN BE GIVEN TO MONGOLIA?” LUKASHENKO REFLECTED ON UKRAINE'S “PRIMORDIALLY RUSSIAN” LANDS WWW.NASHANIVA.COM PUBLISHED:2026/11/26      5 MONGOLIA UPGRADES ITS OPEN-SOURCE GOVERNMENT DATABASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      6 DZUD THREAT LOOMS OVER 18% OF MONGOLIAN TERRITORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      7 PM UCHRAL PUSHES AIMAG LEADERS TO QUICKLY IMPLEMENT WINTER PREPARATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      8 CHINA-MONGOLIA-RUSSIA WEEKLY PASSENGER TRAIN STARTS OPERATION FROM NOVEMBER 25, BOOSTING CROSS-BORDER EXCHANGES WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/11/25      9 BEAR SIGHTINGS REPORTED IN RESIDENTIAL AREAS ACROSS MONGOLIA AMID WINTER CONDITIONS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/25      10 ULAANBAATAR TO SHIFT 7,800 HOUSEHOLDS TO ELECTRIC HEATING THIS WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ САНААЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     5.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А. ЛУКАШЕНКО: ПУТИНИЙ ЛОГИКООР БОЛ ОРОС УЛС НУТАГ ДЭВСГЭРЭЭ МОНГОЛД БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ₮3.5 ТЭРБУМААР 1000 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ АВЧ, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ С.ДАВААСҮРЭНГ МАРГААШ ШҮҮНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     АТГ-ААС 1.082 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД "BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP" ЯЛАЛТ БАЙГУУЛСАН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ОНТРЭ” ХХК-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2021 онд Хятадад экспортолсон Монголын нүүрсний хэмжээ 40 хувиар унаж, Оросынх 60 хувиар өсөв www.ikon.mn

2021 онд Хятад улсын гадаадаас импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оноосоо буурсан нь Австрали, Монголын нийлүүлэлт багассантай холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ.
Тус улс өнгөрсөн онд 54.7 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2020 оны хэмжээнээс 24.6 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
“Бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээ өссөн ч Австрали, Монгол улсуудын нийлүүлэлтийн хомстлыг нөхөх хэмжээнд хүрсэнгүй” гэж Шаньси мужийн Today Think Tank байгууллагын шинжээч Жя На ярьжээ.
Улс төрийн шалтгаанаар 2020 оны аравдугаар сараас хойш импортыг нь албан бусаар хориглоод байсан Австралийн нүүрсийг Хятад улс 2021 оны аравдугаар сараас эхлэн боомтоороо нэвтрүүлж эхэлсэн юм. Үүний үр дүнд 2021 оны нийт импортын 11.3 хувь буюу 6.17 сая тонн нүүрсийг Австралиас авсан байна.
Үүнээс гадна Хятад улс өнгөрсөн оны сүүлийн гурван сарын хугацаанд Австралиас 5.54 сая тонн эрчим хүчний зориулалттай нүүрс импортолжээ.
Гэхдээ эдгээр нь Хятадын далайн боомтууд дээр түгжигдээд байсан нүүрс юм. Харин Австралиас шинээр нүүрс ачихыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн онд Монгол улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч байсан ч цар тахалтай холбоотой хилийн боомтуудын хориг өсөлтөд нь нөлөөлжээ.
2021 онд Хятад улс Монголоос 14.04 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оныхоо хэмжээнээс 40.93 хувийн бууралт болсон байна.
Энэ дутагдсан орон зайн тодорхой хэсгийг ОХУ нөхөж, 2021 онд 10.67 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оноосоо 60 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2019 онд Австрали, Монгол улсууд нийлээд Хятадын коксжих нүүрсний импортын 86.7 хувийг нийлүүлдэг байсан юм.
Өнгөрсөн онд тэдний орон зайг нөхсөн бусад орнууд гэвэл АНУ нийлүүлэлтээ өмнөх жилээсээ 10 дахин өсгөж, 10.18 сая тонныг нийлүүлсэн бол Канад улс хоёр дахин өсгөж, 9.27 сая тонныг нийлүүлжээ.
2022 онд Хятадын нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байгаа ч цар тахлын өмнөх үеийн түвшинд хараахан хүрч чадахгүй гэж зах зээлийн шинжээчид дүгнэж байна.


Нийтэлсэн огноо2022-01-27