1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ГЕГ: V сарын 2 дахь 7 хоногт Замын-Үүд боомтоор $1.12 саяын 1210.6 тонн ачаа нэвтэрсэн www.bloombergtv.mn

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын талбайд 100 чингэлэг нэвтрэхээр хүлээгдэж байгаагаас 40 тонны 52, 20 тонны 48 чингэлэг байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үдээс өмнө БНХАУ-ын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг “0” цэгт байршуулдаг бол Монголын тал 13.00 цагаас “0” цэгт ажиллаж эхэлдэг байна.
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт нэвтрэх автомашины тоо өмнөхтэй ижил буюу 74-82-ийн хооронд хэлбэлзэж байгаа аж.
Тавдугаар сарын эхний долоо хоногт Замын-Үүд боомтоор өдөрт 70-89 автомашин нэвтэрч байсан юм. Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт улсын хилээр нийт 546 чингэлэг тээвэр орж ирснээс 437 нь Замын-Үүд боомтоор нэвтэрсэн байна.
Тайлант хугацааны байдлаар Замын-Үүд боомтоор 1.12 сая ам.долларын үнийн дүн бүхий 1210.6 тонн ачаа нэвтэрчээ. Тоо хэмжээгээр нь аваад үзвэл 54.5 хувийг нь барилгын материал, 28.4 хувийг хүнсний бараа, 4.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл бүрдүүлсэн байна. Мөн хугацаанд Замын-Үүд боомтоор 222.9 мянган ам.долларын үнийн дүн бүхий ачааны найман автомашин, 19.3 мянган ам.долларын суудлын нэг автомашин бүрдүүлэлт хийгдэж орж ирсэн гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Статистик мэдээллээр улсын хилээр тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт 546 чингэлэг тээврээр 11.3 мянган тонн ачаа бараа орж ирсэн бөгөөд үүний дийлэнхийг 40 футийн том оврын чингэлгээр тээвэрлэсэн байна.


Нийтэлсэн огноо2022-05-18