Даатгалын нөхөн төлбөрт 26.4 тэрбум төгрөг олгожээ www.eagle.mn
Даатгалын хураамжийн орлого 2022 оны эхний улиралд 50.5 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 26.4 тэрбум төгрөг олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс орлого 11.5 (29.5%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлбөр 13.9 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт юм.
Даатгалын хураамжийн нийт орлогын 25.4 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 17.2 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал, 16.8 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байна.
Даатгалын нийт нөхөн төлбөрийн 32.9 хувийг жолоочийн хариуцлагын даатгал, 25.1 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 17.6 хувийг хөрөнгийн даатгал тус тус эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлагналаа.
Нийтэлсэн огноо2022-05-19