Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараар 63 улсаас 61-д эрэмбэлэгджээ www.news.mn
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022” -д дэлхийн 63 улс орныг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан, өрсөлдөх чадварыг хэмждэг. Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй хэмжиж буй юм.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр (2022.06.30) “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцууллаа. Монгол Улсын өрсөлдөх чадвар жилээс жилд урууджээ. Эдийн засгийн харьцуулах боломжтой сонгогдсон 63 улсаас манай улс 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Нийтэлсэн огноо2022-06-30