Тэнхлэг зууч: II улиралд шинэ орон сууцны 1 М² талбайн дундаж үнэ 3.38 хувиар өсөж, ₮3.5 сая болсон www.bloombergtv.mn
Энэ оны II улирлын байдлаар шинэ орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3.5 сая төгрөг байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.
Өмнөх улиралтай харьцуулахад 3.38 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 15.66 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
“Тэнхлэг зууч”-ийн судалгаагаар Улаанбаатар хотод нийт 373 төслийн 72 мянга 293 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байгаагаас 60 мянга 141 нь захиалга авч, борлуулалт нь идэвхтэй үргэлжилж байгаа аж. Үүнээс 47.2 хувь нь Хан-Уул дүүрэгт, 25.2 хувь нь Баянзүрх дүүрэгт баригдаж буй төслийн захиалга байна.
Судалгаанаас харахад орон сууцны нийлүүлэлт ихтэй Хан-Уул дүүрэгт нэг м.кв-ын үнийн өсөлт харьцангуй бага буюу 0.72 хувьтай байгаа бол нийлүүлэлт харьцангуй бага Баянгол дүүрэгт шинэ орон сууцны үнэ 10 хувиар өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад алслагдсан дүүргүүд дэх шинэ орон сууцны үнэ 60 орчим хувиар өссөн болохыг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.
Цар тахлын хязгаарлалтыг аажмаар цуцалж эхэлсний дараа буюу 2021 оны аравдугаар сард орон сууцны үнийн индекс огцом өссөн ч энэ оны хоёрдугаар сараас хойш харьцангуй тогтворжиж эхэлжээ.
Нийтэлсэн огноо2022-08-03