Монгол улсад бүртгэгдсэн COVID-19-ийн халдварын тохиолдлын 40 орчим хувь нь 5-11 насныхан байна www.bloombergtv.mn
Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн халдварын нийт тохиолдлын 37-40 хувь нь 5-11 насны хүүхдүүд байгаа тул халдвараас хамгаалах дараагийн зорилтот бүлэг болж байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор хоёр тун хийх чиглэл гарсан бөгөөд тун хооронд нэг сарын зайтай байх юм байна. Мөн хүйтэн сэрүүний улиралд томуугийн дэгдэлт ихсэхтэй зэрэгцэн COVID-19-ийн халдвар хавсарвал хүндрэх эрсдэлтэй гэж ХӨСҮТ онцоллоо.
Өнгөрсөн оны аравдугаар сард хүүхдэд вакцин хийх олон улсын зөвлөмж гарсны дагуу Номхон далайн баруун бүсийн 37 улс орноос 20 нь 5-11 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулсан байна.
Үүнээс гадна АНУ-ын эмийн ассоциациас гаргасан шинэ судалгаагаар “Pfizer”-ийн дөрөв дэх тунд хамрагдсан эмнэлгийн ажилтнууд гурван тун вакцин хийлгэсэн хүнтэй харьцуулахад халдвар авах магадлал эрс бага байгааг тогтоожээ.
Нийтэлсэн огноо2022-08-04