SXCOAL: VII сард БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 22.05 хувиар буурсан www.bloombergtv.mn
Долоодугаар сард БНХАУ-ын нүүрсний импорт 23.52 тонн болж, өмнөх оны мөн үеэс 22.05 хувиар буурсныг “SXCoal” мэдээллээ. Харин өмнөх сараасаа 23.92 хувиар өссөн байна.
Үнийн хувьд 3.78 тэрбум ам.доллар болж, оны дүнгээр 28.92 хувиар, өмнөх сараас 24.36 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл нүүрсний нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнээс үнэ нь өсөж байгаа аж. “SXCoal”-ийн тооцоолсноор нүүрсний импортын дундаж үнэ тонн нь 160.85 ам.доллар хүрч өмнөх оны мөн үеэс 63 ам.доллароор, өмнөх сараасаа 0.6 ам.доллароор өссөн байна.
2022 он гарсаар БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ оны өмнөх мөн үеэс 18.2 хувиар буурчээ.
Нийтэлсэн огноо2022-08-10