1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ГЕГ: I-VII сард Монгол улс $4.7 тэрбумын бараа, бүтээгдэхүүн импортолсон www.bloombergtv.mn

Монгол Улс 2022 оны эхний долоон сарын хугацаанд 4.7 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр дүн боллоо.
Үнийн дүн өндөртэй нефтийн бүтээгдэхүүн, автомашины импорт нэмэгдсэн нь нийт импорт өсөхөд гол нөлөө үзүүлсэн болохыг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харж болохоор байна.
Импортын бүтцийн хувьд 19.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 11.2 хувийг суудлын болон ачааны автомашины импорт бүрдүүлжээ. Мөн оны эхний долоон сарын хугацаанд 102.5 сая ам.долларын цахилгаан, эрчим хүчийг хоёр хөршөөс импортолсон байна.
2022 оны эхний долоон сарын хугацаанд Монгол Улс 384.4 мянган тонн авто бензин худалдан авсан нь сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна. Иргэдийн хамгийн өргөнөөр хэрэглэдэг АИ-92 авто бензины гаалийн албан татварыг 2022 он дуустал тэглээд байгаа юм.
Цар тахлын үеийн нөхцөл байдалтай харьцуулахад эдийн засгийн голлох салбарууд идэвхэжсэн ч БНХАУ-ын хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь бараа татан авалт хийхэд хүндрэл учруулсан хэвээр байгааг бизнес эрхлэгчид онцолж байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын хилийн боомтууд дахь чингэлгүүдийн бөөгнөрөл харьцангуй багасаж, Япон, БНСУ-аас импортолдог суудлын автомашин тээвэрлэх хугацаа 1.5-2.5 сар болж богиносоод байгаа юм.
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, жимс самар, тахиа, гахайны мах, өөх зэрэг бүтээгдэхүүний татан авалт нэмэгдэж, өмнөх хоёр жилийн түвшнээс өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.



Нийтэлсэн огноо2022-08-11