1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Мөнгөний хатуу бодлого хэрэгжиж, нийт зээлийн үлдэгдэл буурах хандлагатай байна www.bloombergtv.mn

VIII сард нийт зээлийн үлдэгдэл өмнөх сараас 2.4 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсжээ
Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сард өмнөх сараас болон өмнөх оны мөн үеэс үл ялиг буурч, 26.9 их наяд төгрөг боллоо. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурахад иргэдийн төгрөгийн хадгаламж болон хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгөний хэмжээ буурсан нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Сүүлийн хоёр сарын хугацаанд мөнгөний нийлүүлэлтэд эзлэх гадаад цэвэр активын орон зай буурсан хэвээр байна.
Монголбанкнаас баримталж буй мөнгөний хатуу бодлоготой зэрэгцээд банкнуудын зээл олголт хумигдаж, зээлийн шалгуурыг чангалснаар дөрөвдүгээр сараас хойш нийт зээлийн үлдэгдэл тасралтгүй буурах хандлагатай байна. Тухайлбал: худалдаанаас бусад салбарт зээл олголт буурчээ.
Наймдугаар сарын эцсийн статистик үзүүлэлтээр нийт зээлийн үлдэгдэл өмнөх сараас 2.4 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 48 хувь нь аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл байгаа бол 52 хувь нь иргэдийн зээлийн үлдэгдэл байна. Зээлийн чанаржилтын хувьд хэвийн болон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх сараас буурчээ.
Харин чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх сараас 18.5 хувиар өсөж, 2.51 их наяд төгрөг болж, нийт үлдэгдлийн 11 хувийг бүрдүүлэх болсон байна. Хувийн салбарын чанаргүй зээлийн үлдэгдэл иргэдийн чанаргүй зээлийн үлдэгдлийн өсөлтөөс давсан байна. Тээвэр логистикийн хэвийн бус үйл ажиллагаанаас үүдэлтэй уул уурхай, барилгын салбарын өсөлт удаашралтай байгааг Монголын банкны холбоо мэдээлж байв.



Нийтэлсэн огноо2022-09-20