Орон сууцны үнэ 2.9 хувиар өсжээ www.eagle.mn
Улаанбаатар хотын орон сууцны үнэ долоодугаар сараас 2.9 хувиар өсжээ. 2022 оны наймдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин хуучин орон сууцны хувьд нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.13 сая төгрөг болжээ. Дүүргээр авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 3.74 сая төгрөг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2022-09-21