1 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      3 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      8 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      9 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 36.3 хувиар нэмэгдэв www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны эцэст 3529.9 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 783.2 (28.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 675.8 (28.7 хувь) тэрбум, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 79.1 (62.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн онд 3438.6 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 872.5 (34 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 835.3 (36.3 хувь) тэрбум, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 22.8 (39.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Засгийн газрын 2022 оны тогтоолоор НДС-гаас олгож буй болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэн НДС-гаас олгох бүрэн тэтгэврийн, цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, НДС-гаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон нь НДС-гийн зарлагын өсөлтөд нөлөө үзүүлж байна. Мөн УИХ-аас 2022 оны 4 дүгээр сарын 29-нд баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу 2022 оны 5-9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 2087743 даатгуулагчийн 72.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Тэтгэврийн даатгалын сангаас 2022 онд 480.5 мянган хүнд 3061.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 19.9 (4.3 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 756.6 (32.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2022 онд 163.5 мянган хүнд 31.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 16.9 (9.4 хувь) мянган хүнээр , олгосон тэтгэмжийн хэмжээ 2.2 (6.3 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Нийгмийн халамжид хамрагдсан хүний тоо, нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ Нийгмийн халамжийн тухай хуулиас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хассантай холбоотой буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2020 оны 4 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэл 288 мянган төгрөгөөр олгож байв. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2022 онд 65.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 8.9(12 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 182.9 тэрбум төгрөг болж 1.5 (0.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 66.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24.9 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 8.8 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн юм. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2022 онд 125.8 мянган хүн хамрагдсаны 52.4 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.6 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагджээ. Нийгмийн халамжийн тэтгэмж өнгөрсөн онд 107 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 4 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. 



Нийтэлсэн огноо2023-01-25