Инфляцын түвшин улсын хэмжээнд 12.3 хувьтай гарлаа www.eagle.mn
Инфляцын түвшин 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарлаа.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд,хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.0 хувь,
согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин 2022 оны 1 дүгээр сард 15.1 хувь гарсан бол 2023 оны 1 дүгээр сард 12.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурсан байна.
Нийтэлсэн огноо2023-02-08