1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

I сард гадаад худалдааны эргэлт $1.7 тэрбум давж, 61 хувиар өсөв www.bloombergtv.mn

Гадаад худалдааны бараа эргэлт өсөхөд экспорт хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ.Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны нэгдүгээр сард 1.75 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Нийт бараа эргэлт өсөхөд экспорт хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн бол импорт 23.6 хувиар өссөн байна. Ингэснээр нийт гадаад худалдааны тэнцэл 389.7 сая ам.долларын ашигтай гарчээ. Гадаад худалдааны ашиг сүүлийн гурван жилийн дээд түвшиндээ хүрсэн байна.
Нийт экспортын орлогын 565.3 сая ам.доллар буюу 52.5 хувийг нүүрс, 17 хувийг зэс, 11 хувийг алтны экспортын орлого бүрдүүлж байна. Эдгээр бүтээгдэхүүний үнийн дүн болон тоо хэмжээ аль аль нь өсөлттэй гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Харин нэгдүгээр сард 160 орчим сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортоор авсан нь сүүлийн гурван жилийн хамгийн бага дүн болсон ч суудлын автомашины импорт 60 орчим сая ам.доллар болж, 0.4 хувиар нэмэгджээ. Мөн импортоор ачааны 1203 автомашин худалдан авсан нь сүүлийн гурван жилийн доод хэмжээнд хүрсэн бол дизель түлшний импорт биет хэмжээгээр 38.2 хувиар өсөөд байна.
Засгийн газар 2024 он хүртэл АИ-92 автобензин болон цементийн импортын гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ.
Харин уул уурхайгаас бусад экспортын бүтээгдэхүүнээс малын мах, дайвар бүтээгдэхүүн 3.79 мянган тонн болж өссөн бол ямааны угаасан ноолуур 0.05 мянган тонн болж, 92.7 хувиар буурчээ.
Засгийн газар зөвхөн самнасан ноолуур экспортлох тогтоол гаргасан бөгөөд ингэснээр дотоодод боловсруулах үйлдвэрүүд хөгжиж, нэмүү өртөг нь үлдэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор компаниуд бэлтгэл ажлаа хангаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэх хөрөнгө оруулалт хийхээр зорьж буйгаа “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөх үедээ онцолж байсан юм.



Нийтэлсэн огноо2023-02-08