1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гурван чингэлэг нүүрсэн яндан экспортод гарчээ www.eagle.mn

Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-ын мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн үеэр ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрээр "Нүүрсэн яндан нь автомашины моторын дотоод шаталтат хөдөлгүүрээс гарч буй бохирдлыг бууруулах, шүүх зориулалттай. Өөрөөр хэлбэл, яндан дотор байрладаг машины эд анги юм. Хэрэв машин нүүрсэн яндангүй бол хорт хий ялгарч, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Гаалийн байгууллагаас Замын-Үүдийн хилийн боомтоор гарах гэж байсан гурван чингэлэг дүүрэн нүүрсэн янданг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Хулгайн эх үүсвэрээс цугларсан нүүрсэн яндан байх вий гэдгээс урьдчилан сэргийлсэн. Хууль хяналтын байгууллагаас тухайн нүүрсэн янданг хянаж, нягталж үзэхэд хулгайн арга замаар цуглуулсан гэдэг нь нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн ААН-ийн гадаад худалдааны үйл ажиллагаанд саад учруулах үндэслэл байхгүй гэдэг прокурорын тогтоол гарсан. Тиймээс гурван чингэлэг нүүрсэн яндан экспортод гарсан.

Нүүрсэн янданг улсын хилээр хууль бусаар гаргах, хулгайн шинж чанартай байж болзошгүй учраас үүнийг хилээр гаргахыг хоригловол яасан юм бэ гэх санал ирж байгаа. Энэ саналд гаалийн байгууллага адил байр суурьтай байна. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг ойлгох нь хэрэгтэй. Манай улсын хилээр Япон болон бусад улс орноос автомашины сэлбэг эд анги задаргаа маягаар орж ирдэг. Энэ дотор нүүрсэн яндан ч бий. Гэтэл улсын хилээр гарч байгаа нүүрсэн яндангийн тоо орж ирж байгаагаас их болоод эхэлбэл асуудалтай. Тээврийн хэрэгслээс хууль бус аргаар авсан юм биш биз гэдэг эргэлзээ төрнө. Иймд түрүүн хэлсэн гурван чингэлэг нүүрсэн янданг шалгуулсан. Шалгалтаар хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин нүүрсэн янданг гаргахыг хориглох санал дээр гаалийн байгууллага адил байр суурьтай байгаа. Эцсийн шийдвэрийг Засгийн газар, УИХ-аас гаргадаг. Хэрэв хориглох шаардлагатай гэвэл тогтоол шийдвэр гарна" гэсэн юм. 



Нийтэлсэн огноо2023-03-23