НӨАТ: 40-100 мянган төгрөгийн 3,853 азтан тодорлоо www.ikon.mn
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо.
Энэ удаагийн тохиролд 2023 оны наймдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 43,204,893 баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,984
4 орон таарсан /40,000-100,000/: 3,853
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 393
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
7 орон таарсан /500,000- 10 сая/: хоёр
8 орон таарсан: хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 93957931
Нийтэлсэн огноо2023-09-20