1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

XII сард шинэ орон сууцны үнийн өсөлтийн хурд үл ялиг саарч, 9.9 хувь болов www.bloombergtv.mn

Шинжээчдийн судалгаагаар орон сууцны үнэ нэг хувиар өсөхөд зээл чанаргүйдэх магадлал 4.5 хувиар буурдаг.Орон сууцны үнийн индекс 2023 оны эцэст 1.21 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин өмнөх сараас 0.3 хувиар буюу харьцангуй бага хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард шинэ орон сууцны үнийн өсөлт саарч, жилийн 9.9 хувьтай байсан бол хуучин орон сууцны үнийн өсөлт долоон хувьтай гарчээ.

Улаанбаатар хотын хувьд Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямдаар борлуулагдаж байна. Тухайлбал: 12 дугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ 4.02 сая төгрөг байснаас Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.68 сая төгрөгийн ханштай байна. Орон сууцны нийлүүлэлтийн хувьд Сүхбаатар дүүрэгт харьцангуй бага, Хан-Уул дүүрэгт хамгийн их байгааг “Barilga.mn” сайтын мэдээллээс харж болохоор байна.

Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.59 сая төгрөг байгаагаас Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.59 сая төгрөгийн ханштай байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Монголбанкны судлаачдын хийсэн хөндлөнгийн судалгаагаар орон сууцны үнэ нэг хувиар нэмэгдэхэд зээл чанаргүйдэх магадлал 4.5 хувиар, чанаргүй зээлийн хувь хэмжээ 0.035 хувиар буурдаг байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын орон сууцны үнэ өсөх нь банкны салбарын эмзэг байдлыг бууруулдаг буюу барьцаа хөрөнгийн таамаглалыг дэмждэг. Харин эдийн засгийн хямралын үед орон сууцны үнэ банкны эрсдэлд учруулах нөлөө буурч 0.03 хувь болдог гэж дүгнэжээ.



Нийтэлсэн огноо2024-01-14