1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Уул уурхайн ТӨК-уудыг “Эрдэнэс Монгол”-д, уул уурхайн бусуудыг “Эрчэс Монгол”-д нэгтгэнэ www.montsame.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ярихдаа “Төрийн өмчит 122 компанийн мэдээллийг таван компани л нэгтгэдэг. Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу “Эрчэс Монгол” гэж байгуулна. Харин яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ. Хувийн хэвшлийн хийж болох ажлыг шилжүүлнэ. Эсвэл салбарын сайд өөрийн багцаас цалинжуулаад ажиллах юм уу, татан буулгана гэсэн үг. Ингэснээр төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй болно. Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглалын ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг өргөн мэдүүлж байна.
Өнгөрсөн 2023 оны байдлаар 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг энэ хуулиар цаашдаа улсын хэмжээний төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хянадаг, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажилладаг болно. Харин төрийн өмчийн компанийн засаглалд шууд оролцдог байдлыг зогсооно. Уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацтай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байна. эрчим хүчний 34 компанийг долоо болгож нэгтгэн, төсөв хэмнэнэ. Ингэснээр төрийн өмчийн 122 компани 56 болно” хэмээлээ.


Нийтэлсэн огноо2025-01-08