Petro Matad: Газрын тосны хайгуулын "XX" талбайг улсын тусгай хэрэгцээнд авлаа www.bloombergtv.mn
Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай ялгаснаас 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байна
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани газрын тосны хайгуулын XX талбайг улсын тусгай хэрэгцээнд авч дууссаныг мэдээллээ. XX талбайд тус компанийн газрын тосны олборлолтын “Heron” цооног багтдаг.
Энэ нь улсын тусгай зориулалтын бүс болж буй Монгол Улсын анхны газрын тосны хайгуул, олборлолтын талбай болж байна гэдгийг тус компани мэдэгдэлдээ дурджээ. "Ингэснээр ирээдүйд газар ашиглалтын үйл явцыг түргэн шуурхай болгоно гэж үзэж байгаа"-гаа тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак дурдсан байна.
“Petro Matad” компани Дорнод аймагт газрын тосны хайгуул хийх зорилгоор “Matad XX” талбайг эзэмшдэг бөгөөд тус компани дөрвөн жилийн өмнө тус талбай дээр 11 цооног өрөмдсөнөөс зургаагаас нь газрын тосны илэрц тогтоогджээ. Түүнчлэн тус компани Тамсагийн сав газарт орших “Мазаалай-1” хайгуулын цооногоо өрөмдөж эхэлснээ он гарахаас өмнө мэдээлж байсан юм.
Нийтэлсэн огноо2025-02-06