1 KRISTIE BATTEN: ASIAN BATTERY METALS EYES SCALE-UP OF COPPER-NICKEL DISCOVERY WWW.THEMERCURY.COM.AU PUBLISHED:2025/07/28      2 SPECIAL INVESTIGATION TEAM PROBES MILITARY INTELLIGENCE FOR NORTH KOREA COUP COLLUSION WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2025/07/28      3 TMK STARTS DRILLING SEVENTH GAS PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.SMH.COM.AU  PUBLISHED:2025/07/28      4 MEDALS SEIZED AT 55TH IPHO WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/28      5 MONGOLIA'S ANTHEM CLOSES THEIR HOME GRAND SLAM WWW.IJF.ORG PUBLISHED:2025/07/28      6 MONGOLIA REPLACES SINGAPORE AS FIBA 3X3 ASIA HOST WWW.INSIDETHEGAMES.BIZ PUBLISHED:2025/07/28      7 AI WARNING SYSTEM GIFTED TO DJIBOUTI AND MONGOLIA WWW.CITYNEWSSERVICE.CN PUBLISHED:2025/07/28      8 SPECIALIZED HOUSING FINANCE BANK TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      9 179 PATENTS GRANTED IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      10 TURNING MORTGAGE BORROWERS INTO CAPTIVE MARKET FOR ONLY 2 COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      ОХУ БЕНЗИНИЙ ЭКСПОРТОД ХОЁР САРЫН ХУГАЦААТАЙ ХОРИГ ТАВИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСНААС ҮҮДЭЖ ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.4 ИХ НАЯД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ “АЛТ-3” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛД ХЭСЭГЧИЛСЭН ХОРИГ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     АРХАНГАЙ, ХӨВСГӨЛ АЙМАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ НЭМЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НИЙСЛЭЛИЙН 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 53.7 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ГАДААДЫН ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     БУРХАД ДАЙТАХ ЦАГААР: ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД WWW.UNREAD.TODAY НИЙТЭЛСЭН:2025/07/25    

Скүүтер, сурроны шинэ журам хэрэгжиж эхэллээ www.news.mn

Эцэг, эхчүүд болон жолооч нарын толгойны өвчин болж буй зүйл бол суррон, цахилгаан дугуй, скүүтер унасан хүүхдүүд. Учир нь Монгол Улсад унадаг дугуй, суррон, скүүтерийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж урин цагт хаашаа л харна энэ төрлийн тээврийн хэрэгсэл хөлөглөсөн иргэд зорчих болсон. Эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд заасны дагуу, иргэд цахилгаан мопед болон скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог. Гэсэн хэдий ч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд хурд хэтрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүд бие биеэ дагаж дуурайн үзүүлбэр үзүүлэх, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчийг мөргөж гэмтээх зэргээр зөрчил гаргасаар байна.
Тодруулбал, сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алдсан байна.
Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн. Түгжрэлээс шалтгаалан цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ арван жилийн хүүхдүүдийн хувьд бие биеэ даган дуурайх, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс өөрийгөө болон бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх, цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм.
Скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн иргэдийн 60 хувь нь 10-18 насны хүүхдүүд байгааг албаыныхан хэлдэг.
Уг тээврийн хэрэгслээс үүдэж гарсан ослыг харвал, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувийг эзэлж байгаа аж. Монгол Улсад 2021 онд 411 ширхэг суррон, цахилгаан дугуй импортоор орж ирсэн байгаа юм. Тэгвэл энэ тоо 2024 он гэхэд 17 хувиар өсч 7116 болж нэмэгджээ. Үүнээс үүдэж зам тээврийн осол нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн онд цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл буюу сурронтой холбоотой 159 осол бүртгэгджээ. Мөн сундалж яваад биет зүйл мөргөн осолдож, нэг хүүхэд амь насаа алдсан байна.
Суррон нь бартаат замын кросс мотоциклын нэг хувилбар аж. Техникийн үзүүлэлтийн хувьд хурдлах чадвар нь 80-90 км цаг түүнээс дээш 110 км цаг хүртэл хурдалдаг. Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлж байна. 4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллах юм байна. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангилалын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа юм. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж.



Нийтэлсэн огноо2025-04-07