1 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      2 PRESIDENT KHURELSUKH AND FEDERAL PRESIDENT FRANK-WALTER STEINMEIER HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      3 MASSIVE WILDFIRE DAMAGE IN NUMRUG RESERVE TO BE ASSESSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      4 EXPLAINER: HOW A JAPAN-INVESTED FIRM SPARKS A MAJOR WILDFIRE AT MONGOLIA'S PROTECTED RESERVE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/21      5 BERLIN OPENS ‘CHINGGIS KHAAN AND THE WORLD OF MONGOLS’ EXHIBITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      6 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO FINLAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      7 KDDI SUBSIDIARY FACES CRITICISM AND QUESTIONS OVER MONGOLIAN WILDFIRE WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/10/20      8 MONGOLIAN PRESIDENT U.KHURELSUKH’S STATE VISIT TO GERMANY HAS BEGUN WWW.NEWS.MN PUBLISHED:2026/10/20      9 UNITED STATES TO BEGIN CONSTRUCTION OF NEW U.S. EMBASSY IN MONGOLIA WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/10/20      10 ECOLOGICAL IMBALANCE IS DRIVING BEAR ENCOUNTERS IN MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/20      АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 57.3 КМ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН 2 ИХ НАЯДААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОРАНО ГРУПП УРАНЫ ХАЙГУУЛД УРТ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     "НӨМРӨГИЙН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ХЗДХ-ИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ШИНЭ ТОМИЛГООНУУДТАЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     3.9 ТЭРБУМААР УУЛЫН ЗАМ ДАГУУ 1.5 КМ ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМ БАРИХААС 560 МЕТРИЙГ НЬ ХУЧЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ 4.6 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮҮССЭН ХОГ ХАЯГДЛЫН 70 ХУВИЙГ БУЛЖ УСТГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо" www.gogo.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хурлаар Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. 
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаар, орчны бохирдлын нөлөөллийг хэмжих олон улсын стандартын лабораторийг бүсийн хэмжээнд байгуулахаар шийдвэрлэсэн" гэдгийг мэдээллээ.
Тэрбээр "Сүүлийн үед ураны асуудал их яригдаж байна. Засгийн газрын өнөөдрийн хурлаар Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэмжих олон улсын стандартыг хангасан лабораторийг бүсийн хэмжээнд байгуулах шийдвэр гарсан. 
Энэ долоо хоногийн бас нэг чухал ажил нь Тэрбум модны аяны хүрээнд энэ жил Хархорин хотод ногоон төгөл, ногоон бүс байгуулах төсөл томоохон байр суурь эзэлж байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотод нэг шинэ төслийг яамнаас хэрэгжүүлэх гэж байна. 
Айл бүр хашаандаа таван мод тарих төслийг хэрэгжүүлнэ. Өмнө нь ТББ, төрийн байгууллагууд энэ ажлыг хийж байсан. Харин энэ жил илүү өргөн хүрээтэй буюу нийслэлийн бүр дүүргийг хамруулж 108 хорооны 8000 өрхөд мод тарих төслийг дэмжиж хийнэ" гэв. 
   08 цаг 42 минут
2025.05.07
Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналт, оролцоог хангах талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хурлаар
“Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
“Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 
Мөн Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга/ сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзжээ.



Нийтэлсэн огноо2025-05-07