1 KRISTIE BATTEN: ASIAN BATTERY METALS EYES SCALE-UP OF COPPER-NICKEL DISCOVERY WWW.THEMERCURY.COM.AU PUBLISHED:2025/07/28      2 SPECIAL INVESTIGATION TEAM PROBES MILITARY INTELLIGENCE FOR NORTH KOREA COUP COLLUSION WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2025/07/28      3 TMK STARTS DRILLING SEVENTH GAS PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.SMH.COM.AU  PUBLISHED:2025/07/28      4 MEDALS SEIZED AT 55TH IPHO WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/28      5 MONGOLIA'S ANTHEM CLOSES THEIR HOME GRAND SLAM WWW.IJF.ORG PUBLISHED:2025/07/28      6 MONGOLIA REPLACES SINGAPORE AS FIBA 3X3 ASIA HOST WWW.INSIDETHEGAMES.BIZ PUBLISHED:2025/07/28      7 AI WARNING SYSTEM GIFTED TO DJIBOUTI AND MONGOLIA WWW.CITYNEWSSERVICE.CN PUBLISHED:2025/07/28      8 SPECIALIZED HOUSING FINANCE BANK TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      9 179 PATENTS GRANTED IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      10 TURNING MORTGAGE BORROWERS INTO CAPTIVE MARKET FOR ONLY 2 COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      ОХУ БЕНЗИНИЙ ЭКСПОРТОД ХОЁР САРЫН ХУГАЦААТАЙ ХОРИГ ТАВИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСНААС ҮҮДЭЖ ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.4 ИХ НАЯД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ “АЛТ-3” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛД ХЭСЭГЧИЛСЭН ХОРИГ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     АРХАНГАЙ, ХӨВСГӨЛ АЙМАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ НЭМЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НИЙСЛЭЛИЙН 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 53.7 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ГАДААДЫН ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     БУРХАД ДАЙТАХ ЦАГААР: ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД WWW.UNREAD.TODAY НИЙТЭЛСЭН:2025/07/25    

Л.Гантөмөр: Хамтарсан Засгийн газарт орж ажиллах бодлого гаргасан хүний хувьд намын даргын ажлаа хүлээлгэж өгнө www.eagle.mn

Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.
Тэрээр "Ерөнхий сайдад АН-ыг гаргачихаад дангаараа засаглая, өөр эвсэл байгуулъя гэдэг байр суурь байхгүй. Одоо бид гурав уулзалт хийнэ. Гэрээгээ урдаа тавиад ярина. Гэрээ зөрчигдсөн учир АН Засгийн газарт орж ажиллахгүй. Одоо ямар түвшинд, яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдана. Гэрээгээ биелүүлж чадаагүй бол хамтын хариуцлага хүлээнэ гэдэг заалттай. АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг гүтгэлэг. Асуудлыг ярихдаа гүтгэлэг хэлбэрээр ярьдаг улс төрийн муу араншинг халмаар байна. Харамсалтай нь, МАН-аас энэ ухаан гарсангүй. АН-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нарыг нэрлэсэн. Манай намын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь намын байр суурь ерөөсөө биш. Цөөнх дуугарах эрхтэй. Би гишүүдийнхээ "амыг барина" гэдэг заалт гэрээнд байхгүй. Намынхаа үндсэн араншинг би мэдэж байгаа хүн. Өөрсдөө засагласан ч дотроо сөрөг хүчин хийдэг, үгээ ил тод хэлдэг л хүн. Засгийн газрыг унагаж байгаа шалтгаанаа МАН нууж байна гэж харж байна. АН-ыг гаргаж байгаа нь шалтаг боллоо. Энд ухралт явлаа. Хамгийн их санаа зовж байгаа зүйл утаагаа яах вэ гэдэг асуудал. Зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэрээ яах юм бэ гэдэг асуудал. Цаашид жагсаалт гэж юу юм бэ гэдгийг их бодмоор юм байна. Намынхаа шийдвэрийг хатуу баримталж чадах хүмүүсийг парламентад оруулж байж улс төрийн нам бодлогоо хатуу барих юм байна. Жагсаалт гэдэг чинь намынхаа нэрээр гишүүн болчихсон хүмүүс. Тийм байж намын бодлогоо сөрөөд ажиллана гэдэг буруу жишиг. Улс төрийн хүн зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг байх ёстой. Сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна. Жагсаалтын гишүүнээ намаас хөөлөө гэхэд тэр хүнийг их хурлаас яах вэ гэхчлэн олон асуудал байна. Хамтарсан Засгийн газар хэцүү юм байна. Олон сорилт байдаг юм байна. 
Байгуулсан засаг нь уначихаар надад намын даргаараа үлдэх сэтгэл зүй, сонирхол алга. Тиймээс би хариуцлагаа хүлээнэ. Хамтарсан Засгийн газарт орж ажиллах гаргасан намын даргын хувьд хариуцлага хүлээж ажлаа өгнө. Үүнтэй холбоотойгоор одоо байгаа Үндэсний бодлогын хороо хуралдаж, одоо байгаа дүрмийнхээ хүрээнд асуудлаа шийдэх учиртай. Би намынхнаасаа нэг зүйл хүснэ. Улс орны эрх ашгийг улдсан улс төр битгий хийгээрэй. Би Л.Оюун-Эрдэнэд, МАН-ын залуу үед итгэж байсан. Энэ мөчид итгэлээ тасалж байна. Дараагийн намын даргаар намаа хүчтэй, эвтэй байлгахад ур ухаан гаргадаг хүн байгаасай гэж хүсэж байна" гэв.



Нийтэлсэн огноо2025-05-22