1 SPECIALIZED HOUSING FINANCE BANK TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      2 179 PATENTS GRANTED IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      3 TURNING MORTGAGE BORROWERS INTO CAPTIVE MARKET FOR ONLY 2 COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      4 MONGOLIA WELCOMES NEARLY 350,000 FOREIGN TOURISTS IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/25      5 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT SHRINKS 2.8 PCT IN 1ST HALF OF YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/25      6 OFFICIAL AGREEMENT REACHED TO OPEN BUSAN PORT TO MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/25      7 15TH EDITION OF SILK WAY RALLY CONCLUDES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      8 PRESIDENT U.KHURELSUKH BEGINS STATE VISIT TO TAJIKISTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/24      9 MONGOLIA RENEWABLE ENERGY 2025: 5 ESSENTIAL STEPS FOR SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/07/24      10 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DOWN 60.2 PCT IN JUNE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/24      ГАДААДЫН ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     БУРХАД ДАЙТАХ ЦАГААР: ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД WWW.UNREAD.TODAY НИЙТЭЛСЭН:2025/07/25     COP17 БАГА ХУРАЛД ГАДААДЫН 7-10 МЯНГАН ЗОЧИН, ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     А.ЭНХТӨР: ДОРОЙТОЖ БУУРАЙТСАН Ч ЭРГЭЭД УЛСАА БАЙГУУЛЖ, ХӨГЖИЖ ИРСЭН ТҮҮХ БИЙ. "ЧИНГИСИЙН ДАЛАН" ТҮҮХИЙН ШИНЭ ЭРГЭЛТ АВЧИРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 12925 БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     THE TIMES OF CENTRAL ASIA: МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ИРЭХ ОНД МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ЯПОНЫ АЛДАРТ ДАСГАЛЖУУЛАГЧ КАЗҮХИТО САКАЙЯ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ЗӨВЛӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24    

"ДЦС-5"-ыг барихад 600 сая долларын санхүүжилт хэрэгтэй www.news.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар өнөөдөр  /2025.06.06/хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх З.Батырбек:
-Дотоодын ААН болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс уг хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх гэж байгаа анхны албан ёсны төсөл бол “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл юм. Нэг ёсондоо дотоодын болон гадаадын хэн ч байж болно. Тухайн хөрөнгө оруулагчдыг татъя. Хувийн хэвшлийнхэнд тодорхой бизнесийн боломжийг нь нээж өгье. Нөгөө талаас улсын төсөвт дарамт учруулахгүйгээр тодорхой асуудлуудыг шийдэх боломж байна гэдгийг тодорхойлсон. Юм болгон дээр төр оролцох гэхээс илүү хувийн хэвшилд боломж, бололцоог нь олгоё гэдэг үүднээс уг асуудлыг танилцуулж байгаа юм. Тиймээс бид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн тухайд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм. Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөсөн.
Станцын нийт санхүүжилт 600 сая ам.доллар байна. Нэг мегаваттыг 2 сая ам.доллараар барих нь олон улсын жишиг үнэ гэв.
Энэ үеэр “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талаар сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: 
-Та нар тендерийн шалгуураа өндөр тавьж, дотоодын ААН- үүд өрсөлдөх үүдийг хаалаа. Хэн цахилгаан станц сүүлийн жилд Монголд барьсан юм бэ? Ер нь бид өнөөг хүртэл цахилгаан станцаа бариагүй нь ОХУ, БНХАУ-аас тавьсан хориг саад уу? Шинэ зүйл хийе гэхээр том компаниуддаа бүгдийг нь өгчихсөн. Жижиг компаниуддаа зээл өгөхөө больчихсон. Болж байгаа бодит процесс бол энэ л байна шүү дээ.
Зөвлөх инженер Б.Цэвээн: 
-Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол агуулга бол цахилгааны шинэ эх үүсвэрийг Улаанбаатар хотод барих асуудал. Уг цахилгаан станц нийслэлийн өмчид байхаар асуудал яригдаж байгаа. Түрүүн дурдагдсан нийт 600 сая ам.долларын 20 хувийг нийслэл гаргая, үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшлийнхэн гаргаад станцаа барина. Үүний тулд тодорхой шалгуур байгаа. Нэгдүгээрт техникийн боломжтой, хөрөнгөө тодорхой хэмжээнд шийдсэн ААН-үүд, хүмүүс шалгаруулалтад орж оноо авна. Үүний дараа жинхэнэ тендер зарлагдана. Мэдээж урьдчилсан шалгаруулалт орсон компани уг тендерт ороод, өөрийнхөө ямар станц барих саналыг ирүүлэх боломжтой. ТЭЗҮ боловсруулагдчихсан байгаа. Гэхдээ үүнээс ч илүү боломжтой санал орж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Урьдчилсан шалгаруулалтын хугацаа нэг сар. Одоогоор 4-5 компани саналаа өгөхөөр бэлдэж байна. Хоёрдугаар шатанд жинхэнэ тендер зарлана гэлээ.
ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
Төслийн давуу тал:
Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
Агаарын бохирдлыг бууруулна.
Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ гэдгийг албаныхан хэллээ.



Нийтэлсэн огноо2025-06-06