1 PRESIDENT U.KHURELSUKH BEGINS STATE VISIT TO TAJIKISTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/24      2 MONGOLIA RENEWABLE ENERGY 2025: 5 ESSENTIAL STEPS FOR SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/07/24      3 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DOWN 60.2 PCT IN JUNE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/24      4 PROBE TARGETS ALLEGED LINK BETWEEN MONGOLIA OPERATION, MARTIAL LAW WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/07/24      5 DUSHANBE TO HOST TAJIKISTAN-MONGOLIA INVESTMENT FORUM WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/24      6 SOCIAL INSURANCE REVENUE RISES IN MONGOLIA IN H1 WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/07/24      7 MONGOLIA'S CRIMINAL CASES UP 30.2 PCT IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/24      8 PRIME MINISTER ORDERS REVIEW OF TRIPARTITE AGREEMENT ON LABOR AND SOCIAL PARTNERSHIP BY JULY 30 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      9 270.8 THOUSAND LEGAL ENTITIES REGISTERED IN BUSINESS REGISTRY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      10 “CHINGGIS KHAAN” INTERNATIONAL AIRPORT SERVED 2 MILLION PASSENGERS IN 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      THE TIMES OF CENTRAL ASIA: МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ИРЭХ ОНД МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ЯПОНЫ АЛДАРТ ДАСГАЛЖУУЛАГЧ КАЗҮХИТО САКАЙЯ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ЗӨВЛӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     “АНТРЕ ГОУЛД” ХХК, "ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК, "БАДРАХ ЭНЕРЖИ" ХХК ЗЭРЭГ КОМПАНИЙНХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТУСГАЙЛСАН БАНК БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ӨМНӨД СОЛОНГОСЫН ТУСГАЙ ПРОКУРОРУУД УЛААНБААТАРТ ХИЙГДСЭН НУУЦ АЖИЛЛАГААГ МӨРДӨН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     Г.ЗАНДАНШАТАР ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ЯЛЫГ ЧАНГАЛЖ, ТУСГАЙ НЭГЖ БАЙГУУЛАН ШАЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     "БҮХ НИЙТЭЭР АМРАХАД ЭКСПОРТЫН ОРЛОГО ЖИЛД $350-400 ОРЧИМ САЯАР ТАСАЛДАЖ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23    

Монголбанк бэлэг дурсгалын зориулалттай алтан гулдмайг худалдаанд гаргана www.itoim.mn

Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг буурсан ч, олон улсын зах зээл дээр алтны үнэ өссөн нь манай улсын гадаад валютын нөөцөд үзүүлэх эерэг нөлөөг хадгалсаар байгаа юм.
Алт нь олон улсын санхүүгийн зах зээлд стратегийн чухал үнэт металл байсаар байна. Алтны үнэ өсөж буй энэ үед дэлхийн улс орнуудад алт нь зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байхаас гадна бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалагдах хандлага нэмэгджээ.
Манай улсын хувьд ч энэхүү олон улсын чиг хандлагыг даган, иргэдийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн анх удаа 1, 3, 5 граммын жинтэй бэлэг дурсгалын зориулалттай алтан гулдмайг дотоодын зах зээлд худалдаанд гаргахаар болсон байна. Энэхүү бүтээгдэхүүн нь ойрын хугацаанд олон нийтэд хүрэхээр бэлтгэгдэж байгаа бөгөөд нэг грамм алтны үнэ ойролцоогоор 400 мянган төгрөг байхаар тооцоолсон талаар Монголбанкны эрдэнэсийн сангийн захирал дурдсан юм.
Дэлхийн хэмжээнд алт хамгийн ихээр хэрэглэгддэг салбар бол үнэт эдлэлийн үйлдвэрлэл юм. Үүнээс гадна алт нь банк, санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлэг дурсгалын хэрэгсэл зэрэг нийт дөрвөн үндсэн чиглэлд ашиглагддаг. Тухайлбал, Хятад улсад сүүлийн жилүүдэд нэг граммын хэмжээтэй, бэлэг дурсгалын зориулалттай алтыг өргөнөөр худалдаалж эхэлсэн нь хүмүүсийн дунд алтыг хадгаламж байдлаар болон үнэ цэнтэй бэлэг болгон хэрэглэх хандлага нэмэгдсэн байна.
Энэхүү шинэ бүтээгдэхүүн буюу бэлэг дурсгалын алтан гулдмай нь иргэдийн дунд алтыг илүү хүртээмжтэй, өдөр тутмын хэрэглээний эд зүйл, үнэ цэнтэй бэлэг болгон ойлгох, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх шинэ алхам болж байгаагаараа онцлог юм. Ингэснээр алт нь зөвхөн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгсэл бус, өдөр тутмын санхүүгийн хариуцлагатай, үнэ цэнтэй хэрэглээний нэг хэлбэр болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
BY
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.

 



Нийтэлсэн огноо2025-06-18