1 PRESIDENT U.KHURELSUKH BEGINS STATE VISIT TO TAJIKISTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/24      2 MONGOLIA RENEWABLE ENERGY 2025: 5 ESSENTIAL STEPS FOR SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/07/24      3 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DOWN 60.2 PCT IN JUNE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/24      4 PROBE TARGETS ALLEGED LINK BETWEEN MONGOLIA OPERATION, MARTIAL LAW WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/07/24      5 DUSHANBE TO HOST TAJIKISTAN-MONGOLIA INVESTMENT FORUM WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/24      6 SOCIAL INSURANCE REVENUE RISES IN MONGOLIA IN H1 WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/07/24      7 MONGOLIA'S CRIMINAL CASES UP 30.2 PCT IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/24      8 PRIME MINISTER ORDERS REVIEW OF TRIPARTITE AGREEMENT ON LABOR AND SOCIAL PARTNERSHIP BY JULY 30 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      9 270.8 THOUSAND LEGAL ENTITIES REGISTERED IN BUSINESS REGISTRY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      10 “CHINGGIS KHAAN” INTERNATIONAL AIRPORT SERVED 2 MILLION PASSENGERS IN 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      THE TIMES OF CENTRAL ASIA: МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ИРЭХ ОНД МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ЯПОНЫ АЛДАРТ ДАСГАЛЖУУЛАГЧ КАЗҮХИТО САКАЙЯ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ЗӨВЛӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     “АНТРЕ ГОУЛД” ХХК, "ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК, "БАДРАХ ЭНЕРЖИ" ХХК ЗЭРЭГ КОМПАНИЙНХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТУСГАЙЛСАН БАНК БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ӨМНӨД СОЛОНГОСЫН ТУСГАЙ ПРОКУРОРУУД УЛААНБААТАРТ ХИЙГДСЭН НУУЦ АЖИЛЛАГААГ МӨРДӨН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     Г.ЗАНДАНШАТАР ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ЯЛЫГ ЧАНГАЛЖ, ТУСГАЙ НЭГЖ БАЙГУУЛАН ШАЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     "БҮХ НИЙТЭЭР АМРАХАД ЭКСПОРТЫН ОРЛОГО ЖИЛД $350-400 ОРЧИМ САЯАР ТАСАЛДАЖ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23    

The MongolZ багийн залуус түүх бүтээлээ www.eagle.mn

АНУ-д болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын The MongolZ баг гайхалтай амжилтыг үзүүллэ. Тэд дэд аварга болсон амжилтыг бичлээ. 
Остин хотод зургаадугаар сарын 3-д эхэлсэн тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг 32 баг гараанаас гарсан. Тодруулбал, Европ тивээс хамгийн олон буюу 16 баг шалгарсан бол Америк тивээс 11, Азиас таван баг өрсөлдлөө. Манай улсаас энэ тэмцээнд анх удаа хоёр баг оролцох эрхийг авсан билээ.
Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors” багийн залуус Хятадын багт ялагдан тэмцээнээ эхний шатнаас дуусгасан. Тэд энэ удаагийн тэмцээнийг 25-27-р байрт эзэлсэн амжилтаар зургаадугаар сарын 6-д өндөрлүүлсэн юм. 
Харин The MongolZ багийн залуус хасагдах шатны шилдэг найман багийн нэгээр тодорсон. Тодруулбал, Ази тивийн багуудаас Монголын The MongolZ баг ганцаараа хасагдах шатанд тоглох эрхийг авсан юм.
Playoffs буюу хасагдах шатны тоглолт зургаадугаар сарын 19-ны өдөр эхэлж The MongolZ баг Европын “FaZe Clan”, Бразилын “paiN Gaming” багуудыг дараалан хожиж аваргын төлөө тоглохоор шалгарсан. Манай залуус өрсөлдөгч багуудаа 2:0-оор хожиж аваргын төлөө Францын “Team Vitality” багтай тоглолоо. 
“BLAST.tv Austin Major 2025”-ын аварга цолыг Францын “Team Vitality” баг авсан бол Монголын The MongolZ баг дэд аварга боллоо. 
1/8 - The MongolZ -  “FaZe Clan” 2:0 /13-9, 13-11/
1/4 - The MongolZ - “paiN Gaming” 2:0 /13-5, 13-5/
Финал: The MongolZ - “Team Vitality” /Франц/ 1:2
1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга болсон баг 500 мянган ам.доллар, дэд байранд орсон баг 170 мянган ам.долларын шагналыг авлаа. Харин 3-4-р байр эзэлсэн багууд 80 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.
“BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдсөнөөс 9-16-р байрт шалгарсан багууд 20 мянган ам.долларын мөнгөн шагнал авлаа.
The MongolZ баг энэ удаагийн ДАШТ-д оролцохдоо онцгой амжилтуудыг бичлээ. Тэд дэлхийн чансааны тавд бичигдэж эхэлсэн. Мөн дараах үзүүлэлтээр тэргүүлжээ.  
-Аваргын төлөө тоглож байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг: 20.8 нас
-Ази тивээс энэ шатанд шалгарсан анхны баг
-Нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг гэмтээсэн үзүүлэлтээр 36 удаа рекорд тогтоов
-Нэг тоглолтод хамгийн олон үе гарсан тоглолт: 53 үе (“The MongolZ” vs G2 Esports G2)

 



Нийтэлсэн огноо2025-06-23