COP17: Сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа www.montsame.mn
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа.
Сонгогдсон идэвхтэн 2026 оны 8 дугаар сард зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож, хурлын зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 8-наас 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх холбоос: https://unccdcop17.org/volunteer
Тавигдах үндсэн шаардлага:
Нас: 16 ба түүнээс дээш
Англи хэл: Зохих мэдлэгтэй байх
НҮБ-ын хэл: НҮБ-ын албан ёсны хэл (Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад)
Багаар ажиллах чадвартай
Хүсэл эрмэлзэлтэй байх
Сайн дурын идэвхтэнд олгох боломжууд:
Сургалт, чиглүүлэг
Үйл ажиллагаанд оролцох
Тээвэр, хоолны зохион байгуулалтыг хариуцна.
COP17, НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр баталгаажсан батламж олгоно.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
Нийтэлсэн огноо2026-05-12





