1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Алт тушаалт 2019 онд өнгөрсөн жилийн түвшинд хүрэхгүй www.ikon.mn

Дэлхийн зах зээл дээрх алтны ханш унци тутамдаа 1,549 ам.доллар болж, сүүлийн зургаан жилийн дээд түвшиндээ хүрээд буй. Гэвч үнийн өсөлттэй энэ үед Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оныхоос буураад байгаа юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ 2.5% байсан АМНАТ-ыг 5% болгон нэмэгдүүлсэн.
 
Нөгөө талаар алт олборлолт буурч байгаа талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дурдсан юм. Тэрбээр "Дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор улс орнуудын Төв банкууд доллар, юаньд эрсдэл үүсэхээс болгоомжилж, өөр дээрээ байгаа валютын нөөцийг өөр валютад шилжүүлэх буюу алтыг нөөцөлж хадгалж эхэлсэн. Тухайлбал, ОХУ-ын Төв банк 100 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алтны нөөцтэй болсноо зарласан бол ХБНГУ-ын Төв банк валютын нөөцөө алтаар байршуулахаа зарласан. Зах зээлийн энэ хандлагатай холбоотойгоор сүүлийн үед алтны ханш өсөж байгаа.
 
Монгол Улсын хувьд алтыг зөвхөн Монголбанканд л тушаах хуультай. Өнгөрсөн онд авч байснаас энэ жил бага алт тушаагдаж байгаа нь АМНАТ 2.5 байсан нь 5% болж нэмэгдсэнтэй холбоотой. Түүнээс гадна Ашигт малтмал, газрын томны газраас авсан мэдээллээс харвал энэ жил алт олборлолт болон үйлдвэрлэл өмнөх жилээсээ бага байгаа гэсэн тоо байна" гэсэн юм.
 
Монголбанк 2019 оны эхний найман сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-аар буурсан үзүүлэлттэй байна. Харин алтны дэлхийн зах зээлийн ханш он гарснаас хойш 16% өсжээ.
 
Өнгөрсөн оны хувьд 22 тонн алт худалдан авснаар валютын нөөцөө 800 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин онцлоод 2019 онд энэ хэмжээнд хүрэхгүй гэдгийг хэлсэн юм.


Нийтэлсэн огноо2019-09-12