1 CHINA EXPECTS FM WANG YI’S VISIT TO STEADILY ADVANCE CHINA-MONGOLIA COMPREHENSIVE STRATEGIC PARTNERSHIP: FM SPOKESPERSON WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/06/12      2 THE UNITED STATES EXTENDS CHILD PROTECTION COMPACT PARTNERSHIP WITH MONGOLIA THROUGH 2028 WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/12      3 MONGOLIA AND TURKEY EXCHANGED VIEWS ON EXPANDING BILATERAL RELATIONS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/12      4 MONGOLIA: STRENGTHENING AGRICULTURE THROUGH SUSTAINABLE FINANCE WWW.HORTIDAILY.COM PUBLISHED:2026/06/12      5 ULAANBAATAR HOSTS 15TH ASIAN TOURISM FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/12      6 IN WASHINGTON, DC, MONGOLIA AND IUCN ELEVATE OPPORTUNITIES TO SUPPORT LAND RESTORATION, RANGELAND STEWARDSHIP AHEAD OF UNCCD COP17 WWW.IUCN.ORG PUBLISHED:2026/06/12      7 SMUGGLED DINOSAUR FOSSILS RETURN TO MONGOLIA AFTER TWO DECADES WWW.AFP.COM PUBLISHED:2026/06/12      8 CAN NORTHEAST ASIA’S NEW GEOPOLITICAL REALITY CREATE OPPORTUNITIES FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/11      9 MONGOLIAN FARMERS ARE CONCERNED ABOUT THE PROSPECT OF GRAIN IMPORTS FROM THE EAEU WWW.LOGOS-PRES.MD PUBLISHED:2026/06/11      10 KT PARTNERS WITH MONGOLIA'S TDB AND WOORI BANK FOR FOREIGNER-FOCUSED TELECOM, FINANCE SERVICES WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/06/11      БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И ЗУРГААДУГААР САРЫН 13-15-НЫ ХООРОНД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЛТНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ДООД ТҮВШНЭЭСЭЭ ЭРГЭН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛЖ, НАРИЙН НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ЗЭСИЙН ЭКСПОРТЫН ОРЛОГО $3.8 ТЭРБУМД ХҮРЧЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨРТ 56 ОРНЫ ЗОЧИД ОРОЛЦОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ТОМИЛОЛТ: ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЖ, АНХНЫ ЦООНОГОО ӨРӨМДЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     МОНГОЛБАНК ХИЛ ДАМНАСАН ТӨЛБӨРИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ "MBRIDGE" ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНД НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛИЙН ТӨСӨЛ: НДШ ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТАВАН ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ БУЦААН АВЧИРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Тэд Рио Тинто компанийг шалгуулахаар Австрали, Английн АТГ-т хандахаа мэдэгдлээ www.itoim.mn

УИХ-ын Хянан шалгах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн 30 гаруй байгууллагаас нийт 92,467 хуудас нотлох баримт цуглуулсан байна. Мөн Оюу толгойн сонсголтой холбоотойгоор 490 хуудас материал бүрдүүлжээ. Монгол Улсын эрх ашиг хангагдахын тулд эдгээр нотлох баримтаас нууцын зэрэглэлтэй, тамга дарсан материалыг нээлттэй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа холбогдох хүмүүс онцоллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Монгол Улс, Австрали болон Англи улсын Авлигатай тэмцэх байгууллагуудад албан ёсоор хандаж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал болон холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Нээлттэй сонсголын хүрээнд хийгдсэн шалгалтаар цугларсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд Оюу толгой төслийн 66 хувийг шууд бусаар эзэмшдэг төслийн менежер болох Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээ болон холбогдох бусад хэлцлийг байгуулах, хэрэгжүүлэх явцад хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлөх, тэднийг ашиглах замаар өөрийн талд илт давуу нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй талаар гэрчийн мэдээлэл байна.
Түүнчлэн тус компани өөрт ашигтай орчин бий болгохын тулд Монголын нийгмийн сэтгэлзүй, улс төрийн орчинд нөлөөлөх зорилгоор Баракуда гэх тусгай код нэртэй далд ажиллагаа хэрэгжүүлсэн байж болзошгүй талаар гэрчүүд мэдүүлсэн юм. Уг ажиллагаагаар төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явц болон олон нийтийн ойлголтод нөлөөлөх оролдлого хийсэн байж болзошгүй бөгөөд энэ нь үндэстэн дамнасан санхүүгийн зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байна. Иймээс НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг конвенц болон санхүүгийн ил тод байдлын зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх асуудалтай холбоотой нотлох баримт, шалгалтын явцад цугларсан мэдээллийг Монгол Улс, Австрали болон Англи улсын Авлигатай тэмцэх байгууллагуудад албан ёсоор хүргүүлж байна.
Хуульч Б.Солонгоо: Рио Тинто компанийн үйл ажиллагаа Монгол Улсын төрийн шийдвэр гаргах үйл явцад зохисгүй хэмжээнд нөлөөлж ирсэн гэж үзэх үндэслэлүүд бий. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ зэрэг баримт бичгийг байгуулах үеэр тус компани өөрсдөдөө илт давуу нөхцөл бүрдүүлж, хэлэлцээний явцад нөлөөлсөн байж болзошгүй байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлж ажилласан гэх мэдээлэл, жишээнүүд ч гарч байсан.
Оюу толгойг тойрсон авлига, албан тушаалын шинжтэй хэргүүд олон жил яригдсан ч эцэстээ зөвхөн монголчууд хоорондоо маргаж, хариуцлага хүлээдэг байдал давтагдсаар ирсэн. Харин Рио Тинто компанийн хувьд ямар нэгэн хариуцлага хүлээж байсан тохиолдол байхгүй. Хэрэв хууль зөрчиж, зүй бус аргаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлсөн нь тогтоогдвол Рио Тинто компани хариуцлага хүлээх ёстой юм. Тиймээс бид Австрали болон Англи улсын Авлигатай тэмцэх байгууллагуудад албан ёсоор хандаж байна.
Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Рио Тинто компани нь бусад үндэстэн дамнасан корпорацууд уул уурхайн салбарт ашигладаг санхүүгийн мөлжлөгийн хэд хэдэн аргыг Монголд хэрэглэж байна. Тухайлбал, татвараас зайлсхийх арга, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээллийн арга, эрсдэлийг бусдад үүрүүлэх механизмыг ашигладаг.
Оюу толгой компани нягтлан бодох бүртгэлийн янз бүрийн арга ашиглан Монгол дахь үйл ажиллагааныхаа зардлыг өсгөж, татвар ногдох орлогоо бууруулснаар татвараас зайлсхийдэг. Мөн Оюу толгой компани Монголд 15 жил үйл ажиллагаа явуулахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэг ч удаа төлөөгүй. Түүнчлэн 1.2 их наяд төгрөгийн татварын зөрчил илэрч, татварын байгууллагаас акт тавьсан.
Мөн 2026 оны байдлаар Оюу толгой компанийн чөлөөт мөнгөн урсгал буюу үйл ажиллагааны ашиг 2.6 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээллийг компанийн удирдлагууд өгсөн. Үүний 34 хувь нь Монголын талд ногдоно гэж тооцвол 884 сая ам.доллар болох бөгөөд өнөөгийн ханшаар хөрвүүлж, 3.5 сая иргэнд хуваавал нэг хүнд ойролцоогоор 900 мянган төгрөгийн ашиг ногдох хэмжээний дүн юм.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-05-14