1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Зэсийн үнэ буурах төлөвтэй байна www.ikon.mn

Лондоны металын бирж дээр энэ сарын 14-ний байдлаар нэг тонн зэсийн үнэ 5,854 ам.доллартайгоор хаагдсан байна. Харин Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ өчигдөр орон нутгийн цагаар үдээс хойших худалдааны үеэр 5,762 ам.доллар/тонн болтлоо буурчээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 4%-иар буурсан дүн болсныг шинжээчид онцолж байна.
 
Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм.
 
Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татвар ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг сонгон зарлах үлдээд байгаа юм.
 
Үүний зэрэгцээ Хятадын Үндэсний статистикийн газар тус улсын аж үйлдвэрлэл болон бусад салбарын үзүүлэлтийг зарлалаа. Тус улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өсөлт аравдугаар сард 4.7%-тай байсан нь өмнөх есдүгээр сарын 5.8%-ийн дүнгээс буурсан байна. Хятадын Үндэсний статистикийн газар хэдийгээр аравдугаар сард тус улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан боловч өсөлт удаашрах дарамт нэмэгдсэн хэвээр байгааг анхааруулсан байна. Иймд үүнийг эерүүлэхэд чиглэсэн Засгийн газрын хариу арга хэмжээ ихээхэн чухал гэдгийг тэмдэглэсэн байна.
 
Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц энэ сарын 14-ний байдлаар 221.7 мянган тоннд хүрсэн нь сүүлийн таван сар орчмын хугацаан дахь хамгийн бага дүн юм. Мөн Чилид үүсээд буй эмх замбараагүй байдлаас үүдэн зэсийн нийлүүлэлт тасалдах эрсдэл бий болоод байгаа юм. Гэхдээ эдгээр хүчин зүйл нь зэсийн үнийн өсөлтөд зөвхөн богино хугацааны эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг “Capital Economics” тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ өсөх эсэхэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал голлох нөлөө үзүүлнэ гэсэн үг.
 
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Ройтерс-ийн 29 шинжээч ирэх онд зэсийн үнэ дунджаар 6,050 ам.доллар/тонн байна гэж үзсэн байна. Энэ нь өнгөрсөн долдугаар сард дэвшүүлж байсан таамгаас нь даруй 6%-иар бага дүн боллоо. Шинжээчид ирэх онд зэсийн үнэ өсөлтгүй байх бөгөөд харин буурах эрсдэл ихээхэн байсаар байгааг анхаарууллаа.


Нийтэлсэн огноо2019-11-19