1 WORLD BANK URGES FISCAL REFORMS FOR MONGOLIA'S GROWTH WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2025/08/05      2 DARKHAN METALLURGICAL PLANT REPORTS PROFIT OF MNT 36.7 BILLION IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/05      3 OMAN-MONGOLIA INVESTMENT PARTNERSHIP: OPPORTUNITIES AND IMPLICATIONS FOR YOUR BUSINESS GROWTH WWW.OMANET.COM PUBLISHED:2025/08/05      4 MONGOLIA AND FINLAND TO STRENGTHEN COOPERATION WITHIN UN, OTHER INTERNATIONAL ORGANIZATIONS WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/08/05      5 INTER-PARLIAMENTARY UNION TO SUPPORT MONGOLIA'S EFFORTS TO ENHANCE GENDER EQUALITY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/05      6 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 24.1 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      7 FEATURE: ENTHUSIASM FOR LEARNING CHINESE INCREASING IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      8 MONGOLIA REAFFIRMS COMMITMENT TO DEMOCRATIC GOVERNANCE AND INCLUSIVE REPRESENTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      9 MONGOLIA 2024 PARLIAMENTARY ELECTIONS: ODIHR EXPERTS PRESENT FINAL REPORT AND DISCUSS ELECTORAL RECOMMENDATIONS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/08/01      10 SECOND-STAGE TENDER FOR ULAANBAATAR METRO PROJECT TO BE ANNOUNCED IN AUGUST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ОРОСЫН ХЭВЛЭЛД: МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨРТӨӨ ШАТАХУУНЫ АСУУДЛАА МОСКВАД "ДААТГУУЛСАН" Ч МАРГААШ ХЭРХЭХ ВЭ... WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ХЯТАДЫН ГАНГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ГРУПП МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     М.БАЯРАА: БАРИЛГЫН САЛБАРТ 2026 ОНД 592.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ТӨЛӨВЛӨСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     "БУЯНТ-УХАА"-Г ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАХ САНАЛЫГ ЯПОНЫ ТАЛД ТАВЬЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУВААРЬ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     “ЭККО-ФАРМ” ТӨСЛИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01    

Европын Бизнесийн Холбоод хамтын ажиллагаа эхлүүллээ www.mongolianbusinessdatabase.com

Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (EuroChamber Mongolia) 2020 оны 6-р сарын 11-нд Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ), Их Британийн Бизнесийн Групп болон Франц-Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурав.

Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын суурь зарчмуудын нэг бол Европ, Монголын бизнес эрхлэгчдийг нэгтгэн, илүү ойртон ажилласнаар, гишүүдийнхээ эрх ашгийг илэрхийлсэн илүү хүчтэй нийтлэг дуу хоолойг бий болгох явдал юм.

Ийнхүү хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар Герман, Франц, Их Британийн бизнесийн холбоод Европын Танхимын Удирдах зөвлөлд төлөөлөлтэй болсноор, хамтдаа шийдвэр гаргах болон удирдан зохицуулах боломжийг бүрдүүлж, бизнес эрхлэгч холбоодын гишүүн компаниуд, Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын мөн гишүүн болж байна.

Энэхүү алхамаар, Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, олон салбарт, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг, Их Британи, Франц, Герман зэрэг Европын бусад улс орны төдийгүй Монголын 125 гишүүн компаниудыг нэгтгэсэн платформоор хангаж байна.
Европын бизнесийн холбоод болон Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад нэгдмэл хүчээр, гишүүд, бизнес эрхлэгчид болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн хамтын ажиллагаа, түншлэлийни эрхэм үнэ цэнийг сурталчлах зорилготой юм.
Монгол Улс хөгжлийн асар их нөөцтэй тул бид Монголын болоод олон улсын компаниуд, хөрөнгө оруулагчид, банкуудад хөрөнгө оруулалт хийхэд нь тулгарч буй бэрхшээл, саад тотгорыг арилгах, бизнес эрхлэлтийг хөнгөвчлөх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллахыг хүсч байна.
Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Их Британийн Бизнесийн Групп болон Франц-Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтын ажиллагааны гол чиглэл, зорилтууд:

1. Худалдаа болон түүнийг эрхлэхэд гарах саад бэрхшээл (экспорт/импорт), бизнес болон хөрөнгө оруулалтын орчин, хүний нөөц хөгжүүлэлт гэх мэт чиглэлээр гишүүн байгууллагууддаа шинэчлэлт өөрчлөлт, хамтын ажиллагааны харилцаа болон ашиг сонирхлыг төлөөлөх

2. Бизнесийн харилцаа холбоо тогтоох, дэмжин хөгжүүлэх нэмэлт сүлжээ бүрдүүлэх

3. Монголын ААНБ-ыг Европын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай нягт хамтран ажиллах, Европын Холбооноос санхүүжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл” (TRAM) хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах.

Гишүүдийнхээ ашиг сонирхол, хэрэгцээнд үндэслэн бодлогын баримт бичиг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барих.

Европын бизнесийн хамтын ажиллагааны энэ чухал алхмыг хийлцсэн хүмүүст, ялангуяа бизнес эрхлэгчдийн 3 холбоод болон Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагын багуудад талархал илэрхийлье.

Эрхэмсэг ноён Элчин сайд Трайан Христеа, Евродын Холбооны Монгол дахь төлөөлөгчид, Монгоын дипломат төлөөлөгчиддөө байнгын дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье.



Нийтэлсэн огноо2020-06-17