1 WORLD BANK URGES FISCAL REFORMS FOR MONGOLIA'S GROWTH WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2025/08/05      2 DARKHAN METALLURGICAL PLANT REPORTS PROFIT OF MNT 36.7 BILLION IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/05      3 OMAN-MONGOLIA INVESTMENT PARTNERSHIP: OPPORTUNITIES AND IMPLICATIONS FOR YOUR BUSINESS GROWTH WWW.OMANET.COM PUBLISHED:2025/08/05      4 MONGOLIA AND FINLAND TO STRENGTHEN COOPERATION WITHIN UN, OTHER INTERNATIONAL ORGANIZATIONS WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/08/05      5 INTER-PARLIAMENTARY UNION TO SUPPORT MONGOLIA'S EFFORTS TO ENHANCE GENDER EQUALITY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/05      6 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 24.1 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      7 FEATURE: ENTHUSIASM FOR LEARNING CHINESE INCREASING IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      8 MONGOLIA REAFFIRMS COMMITMENT TO DEMOCRATIC GOVERNANCE AND INCLUSIVE REPRESENTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      9 MONGOLIA 2024 PARLIAMENTARY ELECTIONS: ODIHR EXPERTS PRESENT FINAL REPORT AND DISCUSS ELECTORAL RECOMMENDATIONS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/08/01      10 SECOND-STAGE TENDER FOR ULAANBAATAR METRO PROJECT TO BE ANNOUNCED IN AUGUST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ОРОСЫН ХЭВЛЭЛД: МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨРТӨӨ ШАТАХУУНЫ АСУУДЛАА МОСКВАД "ДААТГУУЛСАН" Ч МАРГААШ ХЭРХЭХ ВЭ... WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ХЯТАДЫН ГАНГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ГРУПП МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     М.БАЯРАА: БАРИЛГЫН САЛБАРТ 2026 ОНД 592.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ТӨЛӨВЛӨСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     "БУЯНТ-УХАА"-Г ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАХ САНАЛЫГ ЯПОНЫ ТАЛД ТАВЬЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУВААРЬ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     “ЭККО-ФАРМ” ТӨСЛИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01    

Хятадын гангийн салбарын томоохон групп Монголоос коксжих нүүрс худалдан авах тендер зарлажээ www.eguur.mn

Хятадын гангийн томоохон групп болох “Bensteel Group” нь 2025 оны 7-р сард дотоодын хэрэглээнд 1, 2-р зэрэглэлийн коксжих нүүрсний хоёр үе шаттай олон удаагийн хэлэлцээ бүхий нээлттэй худалдан авалтын тендер зарласан байна.
Уг тендерийн зорилго нь ган үйлдвэрлэлийн түүхий эдийн тогтвортой, өндөр чанартай хангамжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Хятадын дотоодын нүүрсний ханган нийлүүлэгч компаниудын дунд уг тендерийг зарласан юм.
Харин шинэчилсэн мэдээллээр тус групп нь Монгол Улсаас коксжих нүүрс худалдан авах компанийг шалгаруулах аж.
“Bensteel” –ийн энэхүү нээлттэй тендер нь Хятадын гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний нөөцлөлт, худалдан авалтад илүү уян хатан, өрсөлдөөнт механизм нэвтрүүлж байгаагийн нэг илрэл гэж шинжээчид дүгнэж байна. Нүүрсийг Гашуунсухайт - Ганцмод боомтоор импортлох бөгөөд эхний ээлжид 300-500 мянган тонн орчим коксжих нүүрс худалдан авна гэж таамаглажээ. Мөн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ он гарснаас хойш уналттай байгаа энэ үед Монголын нүүрсний экспортын орлогод нөлөөлөхүйц хэмжээний гэрээ хийгдэж магадгүй хэмээн бичсэн байна.
Нөгөө талаар бүтээн байгуулалтын шав тавигдаад буй Гашуунсухайт - Ганцмод боомтын ачааллыг нэмэгдүүлэх нь гарцаагүй. "Bensteel" групп нь гангийн салбар дахь түүхий эдийн үнийг уян хатан болгоход тодорхой нөлөө үзүүлэх гэрээнүүдийг хийх боломжтой.
Тус групп нь Хятадын зүүн хойд хэсгийн Ляонин мужид байрладаг бөгөөд БНХАУ байгуулагдсаны дараа үйлдвэрлэлээ сэргээсэн анхны томоохон гангийн үйлдвэр гэдгээрээ алдартай аж.
2021 онд Хятадын томоохон гангийн үйлдвэрлэгч Ansteel-тэй нэгдэж, уламжлалт үйлдвэрлэлээс ухаалаг үйлдвэрийн хэлбэрт шилжин шинэчлэгдсэн байна.
Хятадын гангийн салбар нь удаан хугацаанд салангид бүтэцтэй, үйлдвэрийн төвлөрөл болоод үр ашигтай ажиллагаа нь саараад байсан юм. Харин 2022 онд Хятадын эрх баригчид төмөр, гангийн салбарын хөгжлийг дэмжих удирдамж гаргасан бөгөөд 2025 он гэхэд салбарын төвлөрлийг нэмэгдүүлж, сайжруулах зорилт тавиад байгаа билээ.
Энэ хүрээнд гангийн үйлдвэрүүд өндөр чанартай коксжих нүүрсний худалдан авалтыг эрэлхийлж, Хятадын зах зээлд гол тоглогчоор Австрали, Индонез нэрлэгдэж буй.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: NewsMetal, Khabar Asia



Нийтэлсэн огноо2025-08-05