1 MONGOLIAN BASKETBALL PLAYERS ACHIEVE AN IMPRESSIVE VICTORY OVER PROFESSIONAL AMERICAN PLAYERS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/04      2 “MONGOLIA’S 17-PLACE RISE IN PRESS FREEDOM INDEX MARKS PROGRESS,” PM SAYS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      3 46,306 PEOPLE REGISTERED FOR “ULAANBAATAR MARATHON-2026” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/04      4 TSENDBAATAR CLAIMS 15TH WIN, SECURES WBC SILVER TITLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      5 OVER 13.2 MILLION NEWBORN LIVESTOCK RECORDED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      6 GREEN LICENSE PLATES TO BE ISSUED FOR ELECTRIC VEHICLES UNDER THE 'CHULUULYE' INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      7 MONGOLIA, UN REVIEW COOPERATION AND SET PRIORITIES AHEAD OF COP17 WWW.ZMS.MN PUBLISHED:2026/05/02      8 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN TECHNOLOGY, AI, GREEN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      9 CUSTOMS INSPECTOR ARRESTED DUE TO BRIBERY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/01      10 TRUMP SONS INVESTED IN US GROUP DEVELOPING $1.1B TUNGSTEN PROJECT IN KAZAKHSTAN: FT WWW.MINING.COM PUBLISHED:2026/05/01      Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЕСДҮГЭЭР САРЫН 1 ГЭХЭД БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТИЙГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ АВТО ЗАМ БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ТАНИЛЦ: ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ААН-ҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     БОХИР УСНЫ 40 ОРЧИМ КМ ШУГАМЫГ ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДЭД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ЯЛ ОНООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ОЮУТ ОРДЫГ 1.2 САЯ ТОНН МЕТАЛЛ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ХУУЧНЫ ОРОН СУУЦНУУДЫН ГАДНА ФАСАД ДЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ 65 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Баяр наадмын төсвийг 2.9 тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй гэв www.unuudur.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардалд сүүлийн таван жилд улсын төсвөөс жил бүр 2.7-2.9 тэрбум төгрөг зарцуулжээ. 2010 онд бид 640 гаруй сая төгрөгөөр наадаж байсан бол 10 жилийн хугацаанд эл тоо хэд дахин өссөн нь энэ. Тэгвэл энэ онд 2.9 тэрбум төгрөгт багтаан наадахаар төлөвлөснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Тус албаны дарга Ц.Ганзориг “Ер нь наадмын төсвийг хэтрүүлэн зарцуулж байж. 2.9 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 3.3 тэрбумд хүргэсэн тохиолдол ч байна. Энэ жил иргэдийг цуглуулахгүйгээр наадмаа тэмдэглэх ч төсөв нь хэмнэгдээгүй. Учир нь баяр наадмын талбайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг үзвэрийн тасалбар болон иргэд, аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг бусад орлого тасрах юм. Үүнээс гадна технологийн дэвшил ашиглан, телевизийн есөн сувгаар, хоёр өдрийн турш баярын үйл ажиллагаа нэвтрүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгө нь чамгүй” гэлээ.
Баяр наадмын төсвөөс хамгийн ихийг нь урлаг, соёл, ёслол хүндэстгэлийн арга хэмжээнд зарцуулдаг юм байна. Мөн эрийн гурван наадмын бай шагнал, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчмын бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээний ажлын зардлыг шингээдэг. Түүнчлэн нийтийн хэв журам сахиулах, онцгой байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний ажилтнууд, явуулын байр бэлтгэх болон бусад зардалд хөрөнгө төсөвлөдөг аж. Харин үзвэрийн тасалбарын борлуулалт, наадмын үеэр хоол хүнс, бэлэг дурсгалын зүйл борлуулсан аж ахуйн нэгжүүдийн түрээсийн орлого, автомашины зөвшөөрөл зэргээс сүүлийн гурван жилд жил бүр 300-400 сая төгрөг олжээ. Эл хөрөнгийг урьдчилан тооцон, баяр наадмын төсвийг батлахад багтаадаг байв. Ташрамд дурдахад, энэ жилийн наадмыг зохион байгуулах “XIII зуун” цогцолбор хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумаас 20 орчим км шилэн кабелийн шугам татаж дуусжээ. Үүний өртөг 170 гаруй сая төгрөгийг “XIII зуун” цогцолборынхон өөрсдөө санхүүжүүлсэн байна.


Нийтэлсэн огноо2020-06-29