Орон сууцны түрээсийн дундаж үнэ I сард 1.45 сая төгрөг болж , өмнөх сараас 3.8 хувиар буурчээ www.bloombergtv.mn
Орон сууцны түрээсийн дундаж үнэ нэгдүгээр сард 1.45 сая төгрөг болж өмнөх сараас 3.8 хувиар буурч, харин өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч” мэдээллээ.
1-4 өрөө орон сууцны түрээсийн талбайн дундаж үнэ 620 мянгаас 2.7 сая төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал: хоёр өрөөний байрны түрээсийн үнэ Сонгинохайрхан дүүрэгт 659 мянган төгрөг байгаа нь хамгийн хямд, Сүхбаатар дүүрэгт 1.3 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр дүн болж байна. Харин гурван өрөө байрны хувьд дүүргээсээ хамаарч 793 мянгаас 2.1 сая төгрөгийн үнэтэй байна.
Үүнээс гадна оффисын түрээсийн дундаж үнэ 2020 оны 12 дугаар сард сард нэг метр квадрат нь 31.9 мянган төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өссөн дүнтэй байгаа аж. “2021 оныг оффист хөрөнгө оруулахад таатай жил гэж харж байна” гэж “Мастер групп”-ийн Бизнес хөгжлийн албаны захирал Б.Цогтбаяр онцолж байв.
Нийтэлсэн огноо2021-03-01