1 WHY CHINA HOLDS THE UPPER HAND AS RUSSIA PUSHES FOR MAJOR GAS PIPELINE DEAL WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/11/29      2 DICE, GAME TILES FOUND AT SHIP FROM MONGOLIAN INVASION IN 1281 WWW.ASAHI.COM PUBLISHED:2026/11/29      3 NEW RAILWAY OPENS TO DIVERT FREIGHT TRAFFIC AROUND ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      4 MONGOLIA-JAPAN PUBLIC-PRIVATE PARTNERSHIP CONSULTATION HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      5 PRIME MINISTER APPOINTS MP BAT-ERDENE AS CHIEF OF CABINET SECRETARIAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      6 LAWMAKERS SUBMIT BILL TO COMBAT USURY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      7 MPS SUBMIT BILL TO REVISE LAW ON SPECIAL PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      8 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      9 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      10 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      Н.УЧРАЛ: ТАТВАРЫН АЧААЛЛЫГ 2027 ОНД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     Б.БОЛД: МӨНГӨНД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     Б.БИНДЭРЪЯА: МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭН ОРОС-УКРАИНЫ ДАЙНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН, НЭГ ИРГЭН ОЛЗЛОГДСОН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “УБТЗ” ХНН: ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭН ӨРТӨӨ ХООРОНДЫН ЭКСПОРТЫН АЧААТАЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ СОЛИЛЦОО ХОНОГТ 16-17 БОЛЖ ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     "ШИНЭ ӨРТӨӨ-ТОЛГОЙТ" ЧИГЛЭЛИЙН 17.4 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨВӨӨР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “ӨВЛИЙН ИДЭШ-2026” ХУДАЛДААГААР МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧИД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД СУРАЛЦАХ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ САНААЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Учрал: Татварын ачааллыг 2027 онд 1.3 их наяд төгрөгөөр бууруулна www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганы нээлтэд оролцож, 2027 оны төсвийн бодлого, эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар өнөөдөр танилцуулав.

Засгийн газар ирэх оны төсвийн хүрээнд татварын ачааллыг бууруулах, татварын тогтолцоог шинэчлэх, төсвийн орлогын бүтцийг өөрчлөх бодлого баримталж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, татварын багц хуулийн өөрчлөлтөөр иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр бууруулахаар тусгажээ.

Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 23,430 орчим аж ахуйн нэгжийг сар бүр НӨАТ-ын ачаалал, тайлан гаргах шаардлагаас чөлөөлж байна. Мөн жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжид ААНОАТ-ын нэг хувийн зохицуулалт үйлчилнэ. 

Өмнөх жилүүдэд төсвийн орлогын 90 гаруй хувийг татварын орлогоор бүрдүүлдэг байсан бол ирэх оны төсвийн нэг онцлог нь татварын бус орлогын эзлэх хувийг нэмэгдүүлж, татварын орлогын хамаарлыг үе шаттай бууруулахад чиглэсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, татварын бус орлогын төсвийн нийт орлогод эзлэх хувийг 2027 онд 21 хувь байхаар тооцсон бол, 2030 онд 35 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Энэ нь нэг талд төрийн өмчит компаниудын төсвөөс гадна явж ирсэн ашгийг төсөвт оруулж, тэдний үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талд тэр хэрээр иргэд, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах алхам гэдгийг онцоллоо. 

Мөн 2027 оны төсвийн хүрээнд хэрэгжүүлэх онцлох есөн шийдвэрийг Ерөнхий сайд танилцууллаа. Үүнд 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, 14 мянган өрхийг орон сууцтай болгох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлөх, ногоон шилжилтийг дэмжих зэрэг бодлого, үйл ажиллагаа багтаж байна.



Нийтэлсэн огноо2026-11-29