1 AVSZ RECEIVES ITS FIRST EXPORT ORDER: GONDOLA CARS TO GO TO MONGOLIA WWW.ROLLINGSTOCKWORLD.COM PUBLISHED:2026/04/28      2 ‘BILLIONS OF TREES EXPO’ RUNNING AT CENTRAL STADIUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      3 PLANT-BASED PRODUCT EXPORTS REACH 183,500 TONNES IN ONE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      4 11.2 MILLION LIVESTOCK HAVE GIVEN BIRTH NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/27      5 STRONG EARTHQUAKE IN MONGOLIA, MAGNITUDE 5.9 RECORDED ON THE RICHTER SCALE WWW.DAILYAUSAF.COM PUBLISHED:2026/04/27      6 SYSTEMIC CORRUPTION CLAIMS DEBATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      7 FUEL SUPPLY SECURED WITH RUSSIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/27      8 FOREIGN NATIONALS INCREASINGLY CITED FOR VISA VIOLATIONS IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/27      9 CHINESE APT ABUSES MULTIPLE CLOUD TOOLS TO SPY ON MONGOLIA WWW.DARKREADING.COM PUBLISHED:2026/04/24      10 HOW A SINKING LITHOSPHERIC ROOT RAISED MONGOLIA'S HANGAY MOUNTAINS WWW.PHYS.ORG PUBLISHED:2026/04/24      ЕАЭЗХ: ШИНЭ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ НЭЭГДСЭН Ч БЭЛТГЭЛ ДУТУУ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     МАН-ЫН БҮЛЭГ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     ГЕГ-ЫН АЖИЛТНЫГ ХАХУУЛЬ АВЧ БАЙХАД НЬ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/28     “ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 2300 ОРЧИМ ӨРХИЙГ ЦАХИЛГААНААР ХАНГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИД УЛИРАЛ ЭХЭЛСЭН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ СУЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     МОНГОЛ ДАХЬ ЗАРИМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ОХУ-ЫН НЭР ДЭЭР ШИНЭЧЛЭН БҮРТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     НПГ: Т.ДАВААДАЛАЙ НАРЫГ ХӨРӨНГӨ ЗАВШИХ, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ТАТВАРЫН ДАРААХ ДҮНГЭЭР ₮63,242 НООГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРЫН 30-НЫ ДОТОР ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ТОДРУУЛГА: ГХЯ-ААС ЭРЭЭНИЙ КОНСУЛ З.ЛХАГВАДОРЖИЙН АСУУДЛААР ДОТООД ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27     ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ТАВАН НАМ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гадаад худалдааны бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрчээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны нийт бараа эргэлт гуравдугаар сарын 20-ны гүйцэтгэлээр 4.8 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Энэ нь өнгөрсөн оны дүнгээс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Үүнд экспорт 1.5 тэрбум ам.доллароор, импорт 0.2 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Экспортын дүн импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Монгол Улс дээрх хугацаанд дэлхийн 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараагаа экспортолж, 105 улсаас бараа импортолсныг Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн мэдээлсэн юм.
Экспорт 3.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.5 тэрбум ам.доллароор буюу 96.3 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөний хүдэр баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь, нийт экспортын 84.3 хувийг эзэлжээ. Чулуун нүүрсийг 3 дугаар сарын 20-ны байдлаар 11.5 сая тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.5 сая тонноор буюу 5.7 дахин нэмэгдэв. Зэсийн баяжмалыг энэ хугацаанд 301.5 мянган тонн экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.9 мян.тн буюу 1,6 хувиар өсжээ.
Импортоор 1,6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 217.5 сая ам.доллароор буюу 15.2 хувиар нэмэгджээ. Дээрх хугацаанд 12491 суудлын автомашин, 3393 ширхэг ачааны автомашин, 134.8 мянган тонн автобензин, 251.4 мянган тонн дизель түлш импортолжээ.
Түүнчлэн, хилийн боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газрын хөрөнгө оруулалт, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Боршоо, Бичигт, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг шинэчлэн бүтээн байгуулалт хийж, олон улсын жишигт нийцүүлжээ. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэл, зорчигч тээврийн терминалын ажлыг дуусгаж, саяхан ашиглалтад хүлээн авч, ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалтыг ирэх долоодугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Зорчигч тээврийн терминалаар өдөрт 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байгаа аж.
ГЕГ-ын Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “2019 онд эхлүүлсэн Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажил цар тахлын улмаас хойшилсныг удахгүй дуусгана. Жолоочгүй тээврийн хэрэгслийн гарц барихаар төлөвлөсөн. Боршоо боомтыг улсын комисс хүлээн авсан, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулна. Ингэснээр ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг энэ гол боомтын хүчин чадал 7 дахин нэмэгдэнэ. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалт 65.5 хувьтай байна. Энд 1.7 км урттай 4 эгнээ зам, 30 мянган ам метр зогсоолыг шинэчлэн барьж байгаа. Тээврийн хэрэгслийг ухаалгаар бүртгэх гарцуудыг ашиглалтад оруулна. Хилийн төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 онд хүлээн авсан, ашиглахад бэлэн болгосон. Энэ боомт төмөр замаар бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдийн цаг хугацааг 30 хувиар багасгах юм. Бичигт боомтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх тендер зарласан ч хойшилсон. Авто замын тендер нь шалгарсан, бүтээн байгуулалтын тендерийг энэ дөрөвдүгээр сард дуусгаж, шинэчлэл хийхээр төлөвлөсөн” гэв.
ГЕГ-ын лаборатори 2003 оноос үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн найман нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 77 үзүүлэлтээр шинжилгээ хийх эрхтэй. Гаалийн шинэчлэлийн хүрээнд 164 тоног төхөөрөмж нийлүүлснээс 37-г нь төв лаборатори, бусдыг нь салбар лабораторид нийлүүлсэн. 2020-2023 онд олон улсын итгэмжлэлд хамруулах зөвлөх үйлчилгээг нэвтрүүлсэн. БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас уул уурхай, хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр долоон нэр төрлийн бүтээгдэхүүнд 34 үзүүлэлтээр 6 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн лаборатори болж байна.



Нийтэлсэн огноо2023-03-23