1 CHINESE APT ABUSES MULTIPLE CLOUD TOOLS TO SPY ON MONGOLIA WWW.DARKREADING.COM PUBLISHED:2026/04/24      2 HOW A SINKING LITHOSPHERIC ROOT RAISED MONGOLIA'S HANGAY MOUNTAINS WWW.PHYS.ORG PUBLISHED:2026/04/24      3 MONGOLIA AGREES PETROLEUM PRODUCT SUPPLIES AT DOMESTIC MARKET PRICES WITH RUSSIA WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/24      4 MEAT EXPORT REVENUE REACHES USD 345.3 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/24      5 BUSINESSES SIGN AGREEMENTS WORTH OVER USD 20 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/24      6 PRESIDENT U.KHURELSUKH MEETS WITH ARMENIAN PRESIDENT VAHAGN GARNIKI KHACHATURYAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/24      7 N.UCHRAL: DIESEL FUEL COULD REACH MNT 6,400 IN MAY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/23      8 WHY BRITAIN’S PARTNERSHIP WITH MONGOLIA MATTERS FOR OUR GROWTH AND SECURITY WWW.POLITICSHOME.COM PUBLISHED:2026/04/23      9 CONDÉ NAST TRAVELLER ANNOUNCES SEVEN NATURAL WONDERS OF THE WORLD WWW.HOSPITALITYNET.ORG PUBLISHED:2026/04/23      10 MONGOLIA PRESENTS THREE ENVIRONMENTAL INITIATIVES AT ASTANA SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/23      УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨЛЛӨЛТ 50.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     "ХҮННҮ ХОТ"-ЫН СЭРГЭЛЭН ДЭД СТАНЦЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН 137 ГАРААШИЙГ БУУЛГАЖ ГАЗРЫГ НЬ ЭНЭ ОНДОО ТОХИЖУУЛЖ ДУУСГАНА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     Б.НАЙДАЛАА: ЭНЭ ЖИЛ 150 МВТ-ЫН ХОЁР ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ӨГӨӨЖ 2.6 ИХ НАЯД ТӨГРӨГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/24     ААН-ҮҮДИЙН ТАТВАРЫН ӨР ₮3.8 ИХ НАЯД, НДШ-ИЙН ӨР ₮155 ТЭРБУМД ХҮРЭЭД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     З.ГАН-ОЧИР: ОРМУЗЫН ХООЛОЙН ХЯМРАЛЫН НӨЛӨӨГӨӨР НҮҮРС, УРАН, ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛТ ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     Х.НЯМБААТАР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ШАЛГАРСАН КОМПАНИ ХОХИРОЛ НЭХЭМЖЛЭХ БАЙХ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     МОНГОЛ, КАЗАХСТАНЫ КОМПАНИУД 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ ХИЙЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2023 онд бизнесийн орчин 2.68 буюу дундаас доогуур үнэлэгдэж, цар тахлын үеэс ч мууджээ www.ikon.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Бизнесийн сургуультай хамтран хийсэн "Монголын бизнесийн орчин-2023" судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Энэхүү судалгааг үндэсний хэмжээнд 2023 оны 4-12 дугаар сарын хугацаанд хийж, нийт 4,606 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. 300 орчим нарийвчилсан үзүүлэлтүүдээр судалдаг бөгөөд хамгийн олон аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг үндэсний хэмжээний бизнесийн орчны судалгаа гэдгээрээ онцлог.

Судалгааны гол үр дүнг танилцуулбал:

2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн ба үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр (8%) буурсан дүн байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзсэн. Дэд орчны үзүүлэлтээс харвал бизнесүүдийн эдийн засгийн орчин 2.5 гарч 2020 оноос зургаан хувиар буурчээ.
Судалгааг ерөнхий таван орчны болон нарийвчилсан дэд орчны 300 орчим үзүүлэлтүүдээр үнэлж үр дүнг нэгтгэдэг. Ерөнхий таван орчны үнэлгээг авч үзвэл Засаглал хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага ба 2.40 байна. Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзлээ.
2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна.

Бизнесийн орчны таван ерөнхий үзүүлэлтээс сүүлийн гурван жилд:
Эерэг өөрчлөлттэй, хамгийн өндөр үнэлгээтэй нь байгууллагын дотоод орчин (3.19)
Хамгийн бага үнэлэгдсэн нь Засаглал, хууль эрх зүйн орчин (2.4), эдийн засгийн орчин (2.5)
Бизнесийн орчны дэд үзүүлэлтээс:
Хамгийн өндөр үнэлгээтэй нь байгууллагын удирдлага, зохион байгуулалт (3.25), үр ашиг, бүтээмж (3.12), технологи, харилцаа холбоо (2.87)
Хамгийн бага үнэлгээтэй нь Засгийн газрын институцийн тогтолцоо, уялдаа холбоо (2.26), санхүүгийн зах зээл (2.31), хүн ам зүйн орчин (2.37).
Бизнес эрхлэх нөхцөл байдлыг нарийвчлан судлахад:
Төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад “хүндрэлтэй”
Бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр “хомс”
Бизнесийн маргаан шийдвэрлэх байдал “хангалтгүй”
Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд хүндрэлтэй, үүнд:

Дотоод, гадаад тээврийн нөхцөл байдал
Гадаадын улс орнуудын тарифын болон тарифын бус зохицуулалт
Гадаад худалдаа эрхлэгчдэд тусгайлан хандсан бизнесийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь саад болж байна.
Гадаад худалдаа эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахын тулд:

Валютын ханшийн хэлбэлзэл их
Тээвэрлэлтийн зардал их, хугацаа урт
Гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээ хангалтгүй байгааг шийдвэрлэх шаардлагатай байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн хэлэв.
Олон улсын судалгаагаар эдийн засгийн хямралын дараа бизнесийн сэргэлт, өсөлт өргөжилт, удаашрал гэсэн үе шатуудыг дамждаг ба S&P500 компаниудын мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийхэд 1960-2019 онд долоон хямрал, долоон сэргэлт, 12 өсөлт, 11 удаашрах үе шатууд тохиож байв.

Харин манай улсын эдийн засаг 2019 оныг дуустал дунджаар найм орчим хувиар өсөж байсан ба цар тахлын сөрөг нөлөөгөөр агшиж, 2023 оны гуравдугаар улиралд 6.9 хувиар өсөж, одоо л цар тахлын өмнөх үеийн дундаж өсөлтийн түвшинд хүрээд байгааг судалгааны багийнхан онцоллоо.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын нөлөөгөөр жилээр харвал “V” хэлбэртэй, жил бүрийн эхний зургаан сарын байдлаар харвал “W” хэлбэрийн өөрчлөлттэй ба бид хямралын дараагийн эдийн засгийн сэргэлтийн үедээ явна. Олон улсын судалгаагаар сэргэлтийн дараа биднийг эдийн засгийн өсөлт өргөжилтийн үе хүлээж байна.
Монголын бизнесийн орчин-2023 судалгаа нь цар тахлын өмнөх болон дараах үеийн бизнесийн орчин нөхцөл, өөрчлөлтийг харьцуулах, цаашид хямралын дараах сэргэлт, өсөлтийн үе шатуудад аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засаг бизнесийн салбараа өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шаардагдах дэмжлэгийг оновчтой тодорхойлох ач холбогдолтой гэж үзжээ.



Нийтэлсэн огноо2023-12-06