1 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      2 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      3 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      4 UN HIGH COMMISSIONER FOR HUMAN RIGHTS VOLKER TÜRK VISITING MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/12      5 ‘CLIMATE REFUGEES’ FLEEING RED DUST WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/12      6 NATIONAL RESILIENCE STRATEGY TO BE DEVELOPED, APPROVED FOLLOWING PRESIDENTIAL DIRECTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      7 BOOK EXCHANGE PROGRAM LAUNCHED WITH U.S. LIBRARY OF CONGRESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      8 CHINA-MONGOLIA MEGA RAILWAY PROJECT ENTERS CRITICAL PHASE WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/05/12      9 MONGOLIA’S FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 10.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 ASIATIC WILD ASS RETURNS TO EASTERN MONGOLIA AFTER 65-YEAR ISOLATION FROM LANDSCAPE FENCING WWW.GOODNEWSNETWORK.ORG PUBLISHED:2026/05/12      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     АТГ: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ КОМПАНИД 6.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     Б.БАТЦЭЦЭГ: БРАЗИЛ, ИСПАНИ, КЕНИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     “ХАО ГАН” КОМПАНИ МОНГОЛ РУУ 6.5 САЯ ТОНН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "РИО ТИНТО"-Д МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ СОНИРХОЛ АЛГА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МАНАЙ ТӨРИЙН БАЙГАА ЦАРАЙГ ЗАСГИЙН ХЯНАГЧ, ЯАМНЫ БЭЛТГЭСЭН ЭМГЭНЭЛ ХАРУУЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "2033 ОН ГЭХЭД 23 КМ УРТ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНГ ШИНЭЭР БАРИНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "МОНГОЛ УЛС НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ ХУМИГДАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ www.montsame.mn

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэвэр нэмэгдсэнээр, энэ онд эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт үүсэхээр байна. Улмаар инфляцын буурах хурд удааширч, Төв банкны зорилтын дээд интервалд ирж, 2025 оны эхэнд тогтворжих магадлалтай аж.
Өнгөрсөн хугацаанд инфляц алгуур буурч, 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6, Улаанбаатар хотод 9.4 хувьд хүрсэн билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хүлээлтээс өндөр байж, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэнээс гадна төгрөгийн ханш тогтворжин, тээврийн зардал, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлжээ.
Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, уул уурхайн үйлдвэрлэл 2023 оны эхний 3 улиралд 33 хувиар өссөн. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх, төсвийн төлөв сулрах нь дотоод эдийн засгийн идэвхжлийг тэтгэснээр эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд хадгалагдах төлөвтэй. Харин 2025 оноос Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжин, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэх ч хөрөнгө оруулалт буурах, төсвийн төлөв чангарах нь уул уурхайн бус салбарт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байгаа аж.
Экспортын өсөлтийг даган төлбөрийн тэнцэл 2023 оны эхний 9 сард 791 сая ам.долларын ашигтай гарлаа. Сүүлийн 16 жилийн турш алдагдалтай байсан урсгал данс эхний 9 сард 468 сая ам.долларын ашигтай гарахад нүүрсний экспорт эрчимжсэн, хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт саарсан нь нөлөөлжээ.
Түүнчлэн, мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт эрчимжих хандлага үргэлжилж байна. M2 мөнгөний өсөлт 2023 оны 10 дугаар сард 23.5 хувьд хүрч нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад цэвэр актив нэмэгдсэн, зээлийн өсөлт сэргэж байгаа зэрэг нь нөлөөлсөн байна. Инфляцын төлөв төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлтийн нөлөө, цаг агаарын нөхцөл байдал, түлш, шатахууны ханган нийлүүлэлт зэрэг хүчин зүйлсээс ихээхэн хамаарахаар байна. Иймд инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэхийг төв банк мэдээллээ.



Нийтэлсэн огноо2024-01-14