1 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      2 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      3 MEAT PRICE CRISIS DRIVES INFLATION SPIKE ACROSS MONGOLIA WWW,GOGO.MN PUBLISHED:2026/04/30      4 DIRECT COOPERATION TO BE ESTABLISHED WITH MAJOR GLOBAL TECH COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      5 ‘EU DAY 2026’ TO BE HELD IN LOCAL AREA FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      6 CHINA BEGINS CONSTRUCTION OF 4 GW RENEWABLE TRANSMISSION PROJECT IN INNER MONGOLIA WWW.ALCIRCLE.COM PUBLISHED:2026/04/29      7 BURYATIA WANTS TO IMPORT 5,000 TONS OF MEAT AND FROZEN BULL SEMEN FROM MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/29      8 REAL WAGE GROWTH LAGS BEHIND NOMINAL GAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/29      9 LOWER THE PRESSURE INSTEAD OF CLOSING BUSINESS ACCOUNTS! WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/04/29      10 BANK OF MONGOLIA TO SUPPORT COMMERCIAL BANKS SECURING LONG-TERM FOREIGN FUNDING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/29      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     УИХ: ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     МАХНЫ ҮНЭ 24 ХУВИАР ӨСӨЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Ж.МЭНДСАЙХАН: НӨАТ-ЫН БОСГЫГ 400 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭЖ, ИМПОРТЛОГЧДЫН НӨАТ ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЁР САРААР ХОЙШЛУУЛЖ ТООЦДОГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ БАГАСГАЖ, ТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ЭНТОНИ БЛИНКЕНД ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААРХ ЗАХИДАЛД ЯМАР АГУУЛГУУД ТУСГАЖ БАЙВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Б.ДАВААДАЛАЙ: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Эрдэнэт" -ийн 49 хувийг төр авна гэдэг шийдвэр гарсан www.news.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсал/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Ирэх дөрвөн жилд алдагдалгүй төсөв оруулж ирэхээр хамтарсан Засгийн газар амласан амлалтаа биелүүлж чадах уу.
Төрийн өмчит компаниудын өмчлөл хувьчлал, менежмент дээр тодорхой мэдээлэл өглөө. Олон нийтийн оролцоо хяналттай болгох, үр ашгийг нь нэмэгдүүлэх, тоог цөөлөх гэдэг дээр санал нэг байдаг. Гэхдээ өнөдөр хэрэгжүүлэх механизм бүрдсэн үү гэдгээ харах хэрэгтэй.
“Эрдэнэт” үйлдвэр дээр 49 хувиа зарчихсан, энэ асуудлыг шийдээгүй байхад 10 хувийг нь олон нийтийн оролцоотой болгоно гэж байхгүй.
“Эрдэнэт” үйлдвэр үүнээс үүдэлтэй алдагдсан боломжийг өртгийг нөхөөгүй, өр авлага дуусгаагүй явж байна.
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр хоёр ашигтай ажиллаж, ногдол ашгийн 98 хувийг оруулж байгаа. Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын асуудлаа эхэлж шийдээд, дараа нь хууль шүүхийн асуудалтай байгаа юмаа цэгцэлж байж нэгдсэн ойлголттой болохгүй бол болохгүй. Өгөөж сайжруулах менежерийг Засгийн газар төрийн өмчит бүх компани дээр тавина гэлээ. Өгөөж сайжруулах нь гүйцэтгэх захирлын үүрэг гэж бодож байна. Компаниуд өгөөжгүй байвал гүйцэтгэх захирлын удирдлагын багтай хариуцлага ярина. Хэн нэгэн Засгийн газраас томилогдож очоод үйлдвэрийн газрын өгөөж нэмэгдэнэ гэж байхгүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулиа бариад орлогч нарыг байхгүй болгосон. Хэдий Засгийн газар хамтраад явж байгаа ч гэлээ мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа салбараа бага улстөржүүлээрэй гэж хүсэх байна.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Хоёр үзүүртэй юм ярьж байна. Төрийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүл гэж шаардаж байгаа юм. Бид бүтээмж нэмэгдүүлэх менежер томилно гэхээр “Наадах чинь болохгүй, улстөржих гэж байна” гэж байгаа.
Бид төрийн өмчит компаниуд дээр бүтээмжийн менежер, хяналтын менежер томилно, Засгийн газраас шийдвэрээ гаргасан. Тэгэхээс өөр аргагүй.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн нэгэнд зараагүй. Оросуудын эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улс худалдаж авсан. Авсан эзний тухай маргаан байгаа. Төр авна гэдэг шийдвэр гарсан, энэ эцсийн шийдвэр. Тийм учраас урагшаа хараад явахгүй бол эргэж хулгаад байвал цааш явахад хүндэрнэ.
Эдийн засгийн өсөлт буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.доларт хүргэх зорилттой. Үүнд хүрэхийн төлөө ажиллахын тулд хувийн хүчийг бүрэн дайчлах ёстой.
Хувийн хэвшлийг дайчлахын тулд бизнесийн орчноо эрүүл саруул болгох ёстой. Гомдол санал байдаггүй, мөрдөж мөшгөдөггүй байх хэрэгтэй.
Цагаан сар гэхэд Монголын бизнесийн орчин сэргэж байгаа тухай мэдээ гардаг болно, хууль ярьдаг болно. Хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх, эдийн засгийн орчныг сайжруулах гэдэг дээр эргэлзэхгүй хөдөлнө. Төсөв бүгдийг шийдэхгүй. Төсвөөр зарим зүйлсийг шийдэх гэж оролдсон.
Санал хураахад УИХ-ын гишүүдийн олонх нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.


Нийтэлсэн огноо2024-12-05