1 JAPANESE IMPERIAL COUPLE ATTEND WELCOME CEREMONY IN MONGOLIA WWW.ENGLISH.KYODONEWS.NET  PUBLISHED:2025/07/08      2 CU MONGOLIA EXPANDS LOGISTICS HUB TOWARD 1,000-STORE GOAL WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/07/08      3 KHAAN QUEST DEMONSTRATES ‘STRENGTH AND RESOLVE’ OF PARTNERS TO SEEK PEACE WWW.IPDEFENSEFORUM.COM PUBLISHED:2025/07/08      4 EUROPEAN BANK FOR RECONSTRUCTION AND DEVELOPMENT TO INCREASE INVESTMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/08      5 UCHRAL NYAM-OSOR: ECONOMIC IMMUNITY MUST BE OUTCOME OF LONG-TERM INTELLIGENT POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/08      6 MONGOLIA HOSTS ASIA-PACIFIC AIR TRANSPORT FACILITATION FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/08      7 TMK ENERGY SIGNS DRILLING CONTRACT FOR LF-07 PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2025/07/08      8 JAPAN EMPEROR, EMPRESS ARRIVE IN MONGOLIA WWW.NIPPON.COM PUBLISHED:2025/07/07      9 KFAED SUPPORTS MONGOLIA AIRPORT EXPANSION WWW.KUWAITTIMES.COM PUBLISHED:2025/07/07      10 DIPLOMATIC TIES ESTABLISHED WITH ALL UN MEMBER STATES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/07      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ГЭРГИЙ Л.БОЛОРЦЭЦЭГ БОЛОН ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Г.ЗАНДАНШАТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА УРЬЧИХААД УРДАГГҮЙ, ЗАЛЧИХААД ЗААМДДАГГҮЙ УЛС БАЙХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Н.УЧРАЛ: ҮҮСМЭЛ ОРДУУДЫН 50+1 ХУВИЙГ ТӨР, АРД ТҮМНИЙ ЭЗЭМШИЛД АВАХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Г.ЗАНДАНШАТАРЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ БОДЛОГОО ТАНИЛЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ-2025”: ТӨР БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙ БАЙЛГАХЫГ ХУВИЙН ХЭВШЛҮҮД ИЛЭРХИЙЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     МОНГОЛЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛЖ МЭДЭХ 7.3 ИХ НАЯДЫН АСУУДЛААР Д.ЗАГДЖАВ БИШ ЯАГААД С.МАГНАЙСҮРЭН АМ НЭЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     ЗАСГИЙН ГАЗАР НЭН ТЭРГҮҮНД ЯМАР АЖИЛ ХИЙХ ЁСТОЙ ТАЛААР ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     МОНГОЛ УЛС НҮБ-ЫН БҮХ ГИШҮҮН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ЗОРИЛТОО БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЦУЦЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07    

Зүрхний мэс заслын шилдэг эмч Тиерри Каррел “Зүрх мартахгүй” төсөлд хүч нэмнэ www.gogo.mn

Швейцар улсын цээжний хөндий, зүрхний мэс заслын эмч Тиерри Каррел “Зүрх Мартахгүй” төсөлд нэгдэж байна. Түүний хувьд зүрхний 10 мянга гаруй мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд үүнд хүүхдийн зүрх судасны төрөлхийн гажгийн мэс заслууд зонхилж байна. Тэрбээр зөвхөн Европын холбоонд төдийгүй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэс засалч, зөвлөх профессор, 850 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл хэвлүүлсэн академич, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн юм.
“Зүрх Мартахгүй” төслийг анх 1979 онд Монголын нэрт зүрхний мэс засалч, Төрийн шагналт Ц.Бундан эмч санаачилж, 2020 оноос эхлэн түүний хүү Монгол улсын гавьяат эмч Б.Болдсайхан уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж сайн дурын багийнхантай хамтран улс орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. “Бундан” төслийн баг нь 30 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон сайн дурын гишүүдээс бүрддэг бөгөөд төслийн хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд нарийвчилсан оношилгоо хийж зүрхний нээлттэй болон судсан дотуурх мэс заслыг хийдэг.
Мөн эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх чиглэлд Хандивлагч нартай хамтран үйл ажиллагаа явуулдаг. 2020 оноос хойш нийт 40 мянга гаруй иргэнийг зүрх, судасны үзлэгт үнэ төлбөргүй хамруулж 1,300 гаруй хүүхдэд мэс заслын цогц тусламж үйлчилгээг үзүүлж амьдрал бэлэглэсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус төслийн нөлөөлөл Монгол улсын хил хязгаарыг давж, мэс засалд ороход удаан хүлээх шаардлагатай байдаг ӨМӨЗО-д амьдардаг Монгол угсаатан хүүхдүүд болон Киргизстан, Афганистан, Бутан улсын хүүхдүүдэд ч эрүүл мэндийн цогц тусламжийг үзүүлэн амьдрал бэлэглэжээ. Эдүгээ тус төсөл олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна Монгол улсыг дэлхий дахинд сурталчлах нэрийн хуудас болсон байна.
Энэхүү төсөлд хүч нэмэн нэгдэж, мэргэжлийн туршлагаа хуваалцахаар ирсэн Тиерри Каррел эмчтэй ярилцлаа.
-Та Монгол Улсад ямар зорилгоор ирсэн бэ?
-Миний хувьд 1999 оноос хойш эрүүл мэндийн хүмүүнлэгийн төслүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ, Узбекистан, Марокко, Болгар улсын эмнэлгүүдэд зүрхний мэс заслыг нутагшуулах, эмнэл зүйн багийг сургах, чадавхжуулах чиглэлд дэмжлэг үзүүллээ. 2024 оноос эхлэн “Бундан” ТББ-ын урилгаар Монгол улсад гурав дахь удаагаа ирэн хамтарч ажиллалаа.
Дээр дурдсанчлан олон улсын хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс сайн дурын “Corelina” санг ажиллуулдаг. Уг сангийн үйл ажиллагааны зорилго нь эмч мэргэжилтэн хооронд туршлага солилцох, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, хамтарсан мэс заслыг хийх, зүрхний мэс заслыг нутагшуулах зэрэгт чиглэдэг. Миний хувьд анх ирэхдээ “УБ Сонгдо” эмнэлгийн үйл ажиллагаа тэр тусмаа зүрх судасны мэс засал, өмнөх болон дараах эмчилгээ үйлчилгээтэй танилцан мэргэжлийн зөвлөмжөөр ханган ажилласан. Тус эмнэлэгт хийгдэж буй зүрх судасны мэс заслын төрөл, эмч болон эмнэлгийн мэргэжилтний өрсөлдөхүйц ур чадвар, багаар ажиллах байдал зэрэг онцгой сэтгэгдэл төрүүлсэн учир гурав дахь удаагаа ирж ажиллаж байна.
-УБ Сонгдо эмнэлгийн хамтын ажиллагаа болон энэ удаагийн мэс заслын онцлогийн талаар хэлж өгөхгүй юу? 
-Б.Болдсайхан эмч бид хоёр мэс засалч учраас бидний хамтын ажиллагаа анх мэс заслын түвшинд эхэлсэн гэж хэлж болно. Хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харвал баг, хамт олон чухал.
Зөвхөн мэс засал дээр анхаарах бус мэдээ алдуулах, тоног төхөөрөмжтэй ажиллах, мэргэжилтнүүдийг бэлтгэх, хагалгааны дараах эмчилгээ зэрэг олон түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтарч ажиллана.
Бид энэ удаад зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийнэ. Өөрөөр хэлбэл хүний зүрх хоёр ховдолтой байх ёстой ч зарим хүүхдүүд төрөлхийн нэг ховдолтой байдаг. Үүнийг засахын тулд хоёр үе шаттай хагалгаа хийх шаардлагатай.
Эхний хагалгааг 1-2 насанд хийнэ. Дараагийн хагалгааг хүүхэд өсөж, хөгжсөний дараа буюу 4-5 насанд нь хийдэг. Эдгээр хагалгааг хийснээр тухайн хүүхэд насанд хүрмэгцээ хэвийн амьдралаар амьдрах боломжтой. Энэ бол Европт ч маш хүнд мэс заслуудын нэгт тооцогддог.
-УБ Сонгдо эмнэлэгтэй цаашид зүрхний аль чиглэлийн мэс засалд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Бид цаашид Монгол улсад эмчлэгдэх боломжгүй оношийн хүүхдийн мэс заслыг нутагшуулах зорилготой, нөгөөтэйгүүр энэ нь маш их цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаардсан урт хугацааны ажил байдаг. Би Европт 30 гаруй жилийн өмнө энэ ажлыг эхлүүлэхэд ч бага насны, бага жинтэй хүүхдэд мэс засал хийхэд амаргүй байсан.
Үүнийг шат дараалалтайгаар хөгжүүлэх шаардлагатай. Энэ жилийн хувьд зургаан удаа Монголд ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд тус төслийн багийн эмч нарыг Швейцар улсад урин ахисан түвшний сургалтад хамруулах зорилго тавин ажиллаж байна. Түүнчлэн мэс заслыг амжилттай хийхэд нөлөөлөх хүчин зүйл болох зориулалтын тоног төхөөрөмж болон олон улсад хэрэглэгдэж буй хамгийн сайн чанартай мэс заслын хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана.
-Таныг Монголд анх ирснээс хойш нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн гэж харж байна?
-Би анх ердөө нөхцөл байдлыг үнэлж, ямар түвшинд байна, цаашид юу хөгжүүлэх шаардлагатайг тодорхойлох зорилготой ирсэн. Энд ирээд, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад, зарим мэс заслыг дотооддоо хийж байгаа нь намайг үнэхээр гайхшируулсан.
Тийм ч учраас би илүү ойр хамтран ажиллаж, олон удаа ирэхээр шийдсэн юм. Хагас жилийн дотор томоохон өөрчлөлт гарахгүй байж магадгүй ч 1-2 жилийн дараа бодит үр дүн харагдаж эхэлнэ.
-Зүрх мартахгүй төслийн ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Энэ бол маш чухал төсөл. Ер нь ихэнх улсад төрийн эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоо нь бүх төрлийн өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй байдаг. Тиймээс ч олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Б.Болдсайхан эмчийн санаачилсан уг төсөл зөвхөн мэс засал хийхээс гадна хүүхдүүдийг эрт оношилж, хэтэрхий оройтохоос өмнө арга хэмжээ авахад чиглэснээрээ онцгой ач холбогдолтой.
Зарим төрөлхийн гажиг хүүхэд өсөхийн хэрээр улам хүндэрдэг. Хэтэрхий оройтож хагалгаа хийвэл үр дүн гарахгүй байх магадлалтай. Харин Бундан сангийнхан алслагдсан аймаг, сумдаар явж, шаардлагатай хүүхдүүдийг илрүүлж, эрт эмчилгээнд хамруулж байгаа нь маш чухал юм.A



Нийтэлсэн огноо2025-04-09