1 PM: ONLY AN ORDERLY STATE CAN DELIVER ECONOMIC GROWTH TO CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      2 JAPAN GRANT TO SUPPORT POWER GRID RELIABILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      3 MONGOLIA TO DEEPEN COOPERATION WITH CHINA IN THE FIELD OF RESPONSIBLE MINERAL EXTRACTION WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/16      4 SPRING AIRLINES PLANS DIRECT SHANGHAI–ULAANBAATAR FLIGHTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      5 DRIVING FINANCIAL INCLUSION IN MONGOLIA: INVESTMENT IN INVESCORE WWW.TRIODOS-IM.COM PUBLISHED:2026/01/15      6 ‘ERDENES TAVANTOLGOI’ JSC SETS ALL-TIME DAILY RECORD FOR COAL EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      7 SOUTH KOREA JOINS CHINA, JAPAN, GERMANY, RUSSIA AND KAZAKHSTAN IN ACCELERATING MONGOLIA TOURISM BOOM WITH RECORD-BREAKING VISITOR SPEND, STRONG WINTER DEMAND AND RISING FOUR-SEASON TRAVEL APPEAL WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/15      8 US PAUSES IMMIGRANT VISA PROCESSING FOR 75 COUNTRIES, 13 IN ASIA-PACIFIC WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/15      9 MONGOLIA WELCOMES MORE THAN TWENTY ONE THOUSAND TOURISTS IN JANUARY 2026, HIGHLIGHTING ITS STRONG WINTER TOURISM GROWTH AND ESTABLISHING ITSELF AS A FOUR-SEASON DESTINATION WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/15      10 MONGOLIA, CHINA REAFFIRM COMMITMENT TO RAISE TRADE TURNOVER TO USD 20 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ТОСНЫ КОРПОРАЦИТАЙ ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" БҮСЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     2025 ОНД МОНГОЛ УЛС НИЙТ 90.2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ РЕКОРД ЭВДСЭН Ч ҮНЭ УНАСААР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     МОНГОЛ УЛС ХЯТАД УЛСТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ НОГООН УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     “ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД ВИЗИЙН МЭДҮҮЛГЭЭ БӨГЛӨН, ТОВЛОСОН ЦАГТАА ЯРИЛЦЛАГАДАА ОРНО” WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     БНХАУ-ТАЙ ХАМТРАН ХИЛ ОРЧМЫН БҮСЭД ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     SPRING AIRLINE КОМПАНИ ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     О.ЦОГТГЭРЭЛ: АН АНХАН, ДУНД ШАТНААСАА 100 ХУВЬ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА МОНГОЛ ЗЭРЭГ 75 УЛСЫН ИРГЭДЭД ЦАГААЧЛАЛЫН ВИЗ ОЛГОХЫГ ЗОГСООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15    

Н.Учрал: Үүсмэл ордуудын 50+1 хувийг төр, ард түмний эзэмшилд авах зарчмыг баримтална www.itoim.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: Төсвийн орлого 3.3 их наядаар тасарсан. Тиймээс бид 14 мега төслийг эрэмбэлэх шаардлага үүссэн. Төслүүдийг нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэрийн найдвартай байдал, нийгмийн ач холбогдол гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 шалгуур үзүүлэлтээр үнэлж эрэмбэлсэн. Үнэлгээнээс харахад 14 мега төслөөс тав нь аль хэдийн хэрэгжиж эхэлсэн бөгөөд тодорхой ахицтай урагшилж байгаа бол, таван төсөл шууд хөрөнгө оруулалт буюу улсын төсвөөс санхүүжилт шаардахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой байна. Харин үлдсэн дөрвөн төслийг тодорхой хугацаагаар хойшлуулах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан.
Мега төслийн нэг болох Гашуунсухайт–Ганц модны боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил хамтарсан Засгийн газрын хурлаар батлагдсан тогтоолын дагуу хэрэгжиж байгаа. БНХАУ-ын талаас холболтын ажлаа аль хэдийн эхлүүлсэн бол Монголын тал наймдугаар сарын 10-наас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Уг төсөл нь хоёр орны Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороод хооронд байгуулсан гэрээний дагуу товлосон хугацаандаа хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, цаашдын боомтын холболтын ажлуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ерөнхий сайдын зүгээс БНХАУ-ын Элчин сайд болон бусад холбогдох талуудтай энэ чиглэлийн яриа хэлцлийг үргэлжлүүлж байгаа. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын хувьд Байгаль нуур руу цутгадаг голуудын нэг гэдэг утгаараа уг төслийн хүрээнд Оросын холбооны улстай хамтарсан эрдэмтдийн судалгааны баг байгуулж, Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн судалгааг эхлүүлээд байна. Судалгааны санхүүжилт болон бусад хөрөнгө мөнгөний асуудлыг талууд хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг төсөл нь төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа гэж үзэж болно.
Говийн бүсийг усжуулах зорилготой Орхон-Онгийн төслийн ТЭЗҮ-ийг 2019, 2021 онуудад хийсэн бөгөөд одоо хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломжийг судалж байна. Мөн Хэрлэн-Тоонот төслийн ТЭЗҮ 2025 оны сүүлээр бүрэн дуусах төлөвтэй байна. Уг төслийн тодорхой санхүүжилтийг “Эрдэнэс Монгол” болон “Оюутолгой” компаниас гаргах төлөвтэй байна. Эдгээр төслүүд нь огт зогсонги байдалд ороогүй. Харин шинэ төрлийн санхүүжилтийн механизм бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Туулын хурдны замын тухайд Засгийн газрын 14 мега төсөл биш, харин Нийслэлийн хэрэгжүүлж буй 24 мега төслийн нэг юм. Нийслэлийн зүгээс уг ажил хугацаандаа хэвийн үргэлжлэх болно гэж мэдээлсэн. Тус төслийн гүйцэтгэгч компанийг тендерээр сонгон шалгаруулж, долдугаар сарын 22-нд ажил эхлэн наймдугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажил жигдрэх юм.
Эдгээр төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай зэрэгцэн Засгийн газрын ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн хуралдаанаар 100 хоногийн албан даалгаврыг эцэслэн баталж, салбар бүрийн сайд нар өөр өөрсдийн хийх ажлыг эрэмбэлэн танилцуулна.
Баялгийн сангийн тухайд, энэ нь нэг сайдын онцгой мэдлийн асуудал биш. “Эрдэнэс Монгол” нэгдлээс Баялгийн сангийн орлогыг төвлөрүүлдэг бол иргэдийн хуримтлалын дансыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариуцдаг. Мөн Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монголбанк зэрэг байгууллагууд хөрөнгийн удирдлагын хүрээнд зайлшгүй оролцдог. Энэ нь салбар дундын хамтарсан эрхлэх асуудал тул ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, стратегийн ордуудад хамаарах эсэхийг УИХ-ын 2007 оны тогтоолд үндэслэн шалгаж, санхүүгийн хяналт шалгалтыг хийж байгаа юм.
Стратегийн ордуудтай холбоотойгоор төрийн зүгээс хэлэлцээрийн ширээний ард сууж, баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших ёстой гэсэн зарчмыг баримталж байна. Үүсмэл ордын хувьд төр ард түмний эзэмшлийг 50+1 хувь байлгах зарчмыг баримтлаж байгаа бол бусад ордын хувьд төр аль талаараа ард түмэнд ашигтай байх хэлбэрээр хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Төгрөг нуурын орд шиг үндэстэн дамнуулаад, схем хийгээд гадаадад зарчихсан ийм ордуудын 50 хувийг авбал ард түмэн өрөнд орох эрсдэлтэй.



Нийтэлсэн огноо2025-07-08