1 THE FIRST NAADAM FESTIVAL OF THE WORLD MONGOLS TO TAKE PLACE IN BELGIUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/05      2 WARREN BUFFETT ON HIS ADVICE TO MONGOLIA: DEVELOP A REPUTATION OVER TIME FOR HAVING A SOLID CURRENCY WWW.MSN.COM PUBLISHED:2025/05/05      3 MONGOLIA AND ICELAND TO COOPERATE IN RENEWABLE ENERGY AND GREEN TECHNOLOGY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/05      4 PRESIDENT OF MONGOLIA TO ATTEND THE CELEBRATION OF THE 80TH ANNIVERSARY OF THE VICTORY IN THE GREAT PATRIOTIC WAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/05      5 D.GANBOLD: NATURAL GAS PIPELINE PROJECT PROCEEDING ON SCHEDULE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/05      6 2,265 HECTARES BURN IN FIRE CAUSED BY DISCARDED ASH WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/05      7 MONGOLIA FACES 60,000–70,000 CYBER ATTACKS EVERY WEEK WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/05      8 MONGOLIA’S ‘AMBITIOUS’ PLAN COULD BOOST TOURISM TO 10% OF GDP BY 2030, SAYS MINISTER WWW.CNBC.COM  PUBLISHED:2025/05/02      9 DOES MONGOLIA NEED AN AVIATION FUEL DEAL WITH RUSSIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/02      10 MONGOLIA NEEDS TO ADOPT GREATER FISCAL PRUDENCE AND ENHANCE EXCHANGE RATE FLEXIBILITY TO COUNTER MOUNTING TRADE TENSIONS WWW.UBN.MN PUBLISHED:2025/05/02      849 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ "ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД" БООМТЫН ТЭЗҮ-Д САЯХАН БҮРТГҮҮЛСЭН КОМПАНИ ШАЛГАРАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     “УЛААНБААТАР МАРАФОН 2025”-Д ОРОЛЦОХООР 5000 ГАРУЙ ХҮН БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯЛАЛТЫН БАЯРТ ОРОЛЦОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     “JADE GAS” ӨМНӨГОВИОС УДАХГҮЙ БАЙГАЛИЙН ХИЙ ОЛБОРЛОЖ ЭХЭЛНЭ ГЭЛЭЭ WWW.EGUUR.NM НИЙТЭЛСЭН:2025/05/05     ҮҮСМЭЛ ОРДУУДАД ЕС ХОНОГ ҮЛДСЭН БОЛ “САУСГОБИ СЭНД” ХХК САНАЛАА ИРҮҮЛЭЭГҮЙ, МАК УУЛЗААГҮЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     ХУШХАН БРЭНД САМРЫН МОДОО ТАРЬДАГ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     НҮҮРСНИЙ СУПЕР ЦИКЛ ДУУСАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/05     МОД ҮРЖҮҮЛЭГ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН ҮЗЭСГЭЛЭНГ МАРГААШ НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ДАГУУХ АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХАЛААС ЗОГСООЛГҮЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ТӨВ БАНК ӨНГӨРСӨН САРД 1097.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02    

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо www.eguur.mn

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2024 оныг “Хэрэгжилт, үр дүн”-гийн жилээр зарлаж,  2024 оны бизнес төлөвлөгөөндөө стратегийн 4 зорилго, 5 чиглэл, 19 зорилтын хүрээнд 53 үйл ажиллагаа, 69 арга хэмжээг төлөвлөж 92 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна.  
Гүйцэтгэх захирал С.Наранцогт,  “Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг улс төрийн намуудын зөвшилцөл, олон талуудын оролцоог хангаж,  хичээл зүтгэж гарган ажилласны хүчинд УИХ-аар батлуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хуримтлалын санд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, иргэн бүрийг нэрийн данстай болгосон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай, “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” зэрэг УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг гаргуулснаар 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш мэндэлсэн Монгол Улсын 900 мянган иргэнд 1072 ширхэг энгийн хувьцааг нэмж эзэмшүүлэх, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022, 2023 оны  цэвэр ашгаас улирч буй онд 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваариллаа” гэв. 
“Эрдэнэс Монгол”  нэгдсэн удирдлага, стратеги, зорилготойгоор ажилласнаар нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай, Монгол Улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлэн, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Өмнөх оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 27 хувиар, хөрс хуулалтын хэмжээ 41 хувиар, нүүрс олборлолт дээд амжилтыг тус тус үзүүлсэн бөгөөд нэгдлийн хэмжээнд биржийн арилжааг нэвтрүүлснээр 186.2 сая долларын нэмэлт орлогыг төвлөрүүлсэн байна.   
Толгой компанийн зүгээс бүрэлдэхүүн компаниудаа  нэгдсэн удирдлагаар хангаж, бизнес төлөвлөгөө, төсөв хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд давхардсан тоогоор 130 удирдамж чиглэл, санал дүгнэлт өгч, менежментийн 7 чиглэлийн 36 төрлийн 1000 үйлчилгээг үзүүлж ажилласан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс компанийн 2024 оны үйл ажиллагааг “сайн” гэж үнэлснийг  ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Гэрэлмаа танилцуулж, хувьцаа эзэмшигчийн зүгээс уг үнэлгээг баталгаажууллаа.



Нийтэлсэн огноо2025-05-01