1 UNITED NATIONS SECRETARY-GENERAL HAS APPOINTED SARANGOO RADNAARAGCHAA OF MONGOLIA AS THE UNITED NATIONS RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.UNSDG.UN.ORG  PUBLISHED:2025/06/24      2 UZBEKISTAN - MONGOLIA: A NEW STAGE OF MULTIFACETED COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      3 MNCCI PRESIDENT RESIGNS OVER LEADERSHIP CONCERNS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/24      4 MONGOLIA, RUSSIA DRIVE SURGE IN S. KOREA'S MEDICAL TOURISM WWW.CHOSUN.COM PUBLISHED:2025/06/24      5 HEALTH MINISTER MEETS ADB COUNTRY DIRECTOR TO DISCUSS PROJECTS AND PROGRAMS IN HEALTH SECTOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      6 THE FIRST NATIONAL SHEARING AND WOOLHANDLING CHAMPIONSHIPS HOSTED WITH OVER 100 PARTICIPANTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      7 MONGOLIAN TEAM “ALPHA GAMING” WINS THE PUBG MOBILE SUPER LEAGUE – CENTRAL & SOUTH ASIA SPRING 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      8 MONGOLIA’S PARLIAMENTARY SPEAKER HIGHLIGHTS STRENGTHENING STRATEGIC TIES WITH KOREA WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2025/06/23      9 “MONGOLZ” MAKES HISTORY: THE FIRST ASIAN TEAM TO WIN 2ND PLACE IN WORLD COUNTER-STRIKE CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      10 HIS MAJESTY THE EMPEROR NARUHITO AND HER MAJESTY THE EMPRESS MASAKO OF JAPAN WILL PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/23      ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН БНСУ-ЫН ИРГЭНИЙГ ХУЯГЛАН ГАРГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТООГ 14 МЯНГААР ЦОМХОТГОХ Ч ДЭД САЙД ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     УЛААНБУУДАЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСНӨӨР ТАРИАЛАЛТ 40 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ХЭРГИЙН МӨРӨӨР: О.ТЭМҮҮЛЭН ААВ БОЛОН Б.БААТАРЫН ХАМТ ОРЛОГОО НОТОЛСОН Ч БӨГЖНИЙ ҮНЭ ТОГТООХООР 30 ХОНОГ СУНГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     АЖИЛЛАЖ БАЙСАН КОМПАНИЙН ХӨРӨНГИЙГ ЗАВШИН, БУСДАД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     2024 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ЦЭНХЭР УРТ АВТОБУСНУУДЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС БҮРЭН ГАРГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     УЗБЕКИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ХОВД-УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     THE MONGOLZ БАГИЙН ЗАЛУУС ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23    

Айлчлалын хуваарь: Хаан, хатан хоёр долоодугаар сарын 6-нд Монголд ирнэ www.montsame.mn

Япон улсын Эзэн хаан Нарухито хатан Масакогийн хамтаар Монгол Улсад ирэх долоодугаар сарын эхээр айлчлах талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг айлчлалыг бататгаж, Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хаяши хэвлэлийн бага хурал хийж долдугаар сарын эхээр Эзэн хаан, хатан хаан Монголд айлчлал хийнэ гэж албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Мөн тус айлчлалын бэлтгэл ажлын талаар эзэн хаан, хатан хоёрын хүмүүстэй хийсэн ярилцлагын үеэр дурдагдсан. Гэхдээ яг хэд хоног айлчлах, баяр наадам үзэхээс өөр ямар хөтөлбөр багтаж байгаа зэрэг мэдээлэл тодорхойгүй байгаа.
Тэгвэл энэ удаа Японы киодогийн мэдээ хаан хатан хоёрын айлчлалын өдрүүд болон хуваарийн талаар мэдээлэл гаргажээ.
Энд дурдсанаар, “Японы эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар долоодугаар сарын 6-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Японы эзэн хааны анхны айлчлал юм. Мөн энэ нь эзэн хаан өнгөрсөн оны зургадугаар сард Их Британид аялснаас хойш гадаадад хийж буй анхны сайн санааны айлчлал болно.
Айлчлалын үеэр буюу долдугаар сарын 8-нд эзэн хаан, хатан хаан Дэлхийн 2-р дайны дараа хорих лагерьт нас барсан Япон иргэдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөх юм. Эзэн хаан өмнө нь 2007 онд уг хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монголд ирж байжээ.
Мөн энэ өдөр эзэн хаан угтан авах ёслолд оролцсоныхоо дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүний гэргийтэй уулзах төлөвтэй байна. Дараа нь тэд Монголын удирдагчийн зохион байгуулсан цайллагад оролцоно.
Харин долдугаар сарын 11-нд болох Монголын хамгийн том баяр наадмын нээлтийн ёслолд оролцох тухай аяллын хөтөлбөрт багтжээ.
Түүнчлэн стрессээс үүдэлтэй өвчнөөр удаан хугацаанд тэмцэж байсан хатан хаан эрүүл мэндээ бодоод арга хэмжээ болгонд оролцохгүй байж магадгүй гэж Японы Императорын Өрхийн агентлаг мэдээлэв.
Хаан, хатан хоёр долоодугаар сарын 6-нд Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг чиглэн Засгийн газрын онгоцоор хөдөлнө. Монгол Улсын Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт 2022 оны арваннэгдүгээр сард Японд айлчлах үеэрээ Японы эзэн хааны хосыг урьсан гэж тус агентлаг мэдээллээ.
Д.ЦЭГЦ

 



Нийтэлсэн огноо2025-06-23