1 ADB TO FINANCE CONSTRUCTION OF 108 SCHOOLS AND 95 KINDERGARTENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      2 UMNUGOBI TO BECOME THE FIRST AIMAG TO ISSUE BONDS OF UP TO MNT 500 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      3 HUNDRED YEARS OF PIT LATRINES AND 76 YEARS OF COAL-BURNED TRAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      4 ENGINEERS TO BE TRAINED FOR ULAANBAATAR METRO PROJECT WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      5 STRONGER BUDGET SUPPORT CALLED FOR PEOPLE WITH DEVELOPMENTAL CHALLENGES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      6 BUSINESS OWNERS AND INVESTORS SUBMIT PROPOSALS FOR TAX REFORM BILL WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/17      7 45,000 HOUSEHOLDS TO RECEIVE GAS DETECTORS UNDER 2026 BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/17      8 TAX REFORM PROPOSAL BY DOMESTIC MANUFACTURERS TO BE REVIEWED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/15      9 MONGOLIA AND ADB DISCUSS EMERGENCY RESPONSE PROJECTS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/15      10 ASIAN BATTERY METALS SECURES STRATEGIC COPPER-GOLD PROJECT AND EXPANDS EXPLORATION FOOTPRINT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2025/08/15      ИРЭХ ОНД ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ДАГНАСАН БАНК БАЙГУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ИРГЭДИЙН САНАЛ 2026 ОНЫ ТӨСӨВТ: ТАТВАР, ХАЛАМЖИЙГ БАГАСГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ЯПОН УЛСЫН МИЯЗАКИ, ФҮКҮОКА, ОЙТА МУЖААС УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ТӨСӨВ 2026: НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 90 САЯ ТОННД ХҮРГЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     “ШИВЭЭ-ОВОО” УУРХАЙН АЖИЛЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНГ 50 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     ХУУЧНААР “НАРНЫ ТИТЭМ” БАРИЛГЫН Ж БЛОКИЙН 1222 АМ.МЕТР ТАЛБАЙГ ЭНЭ САРЫН 25-НД ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     АШИГЛАХАА БОЛЬСОН ЗҮТГҮҮРИЙГ ХОСОЛСОН ХӨДӨЛГҮҮРТ СИСТЕМЭЭР ШИНЭЧЛЭН ТОНОГЛОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     ФРАНЦЫН ТАЛЫН ГАРГАСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭГ ОРОСУУД ӨӨРСДӨӨ ШИНЭЭР ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15    

Төсөв 2026: Нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ www.news.mn

УИХ-аас баталсан хуулийн дагуу өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын 2026 оны төсвийн төслөөр ард иргэд, аж ахуй нэгж, иргэний нийгмийн байгууллагаас санал авсан. Энэхүү санал авах хугацаа дууссаны дараа Сангийн яам Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулж, өнгөрсөн Баасан гаригт буюу наймдугаар сарын 15-нд Засгийн газарт хүргүүлжээ. Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслийг есдүгээр сарын 1-нд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
Сангийн яамныхны боловсруулсан энэхүү төсөлд төсвийн урсгал зардлыг 2025 оны түвшинд буюу ДНБ-ий 24 хувьд хязгаарлах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн ирэх онд нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Энэ онд Засгийн газар нүүрсний экспортыг 85 сая тоннд хүргэх зорилт тавьсан ч үнэ ханш уналттай байгаа нь энэ оны эхний хагас жилийн байдлаар экспортын хэмжээг бууруулсан. Гэхдээ Засгийн газар оны төгсгөл рүү нүүрсний үнэ өсөх болов уу гэдэг хүлээлттэй байгаа юм. Тиймээс ирэх онд экспортын төрөлжилтийг дэмжих бодлогын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 Гашуунсухайт боомтын хил холболтыг үргэлжлүүлж, Ханги, Шивээхүрэн боомтуудын хил холболтыг эхлүүлж тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ.
 Нэмүү өртөг шингэсэн уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
 “Малын эзэн-Үйлдвэрийн эзэн” арга хэмжээг хэрэгжүүлж, малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортолно. – Ноос, ноолуур, арьс ширний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлж, ногоон зээл гаргаж буй зээлдэгчдийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ.
“Go Mongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, аялал жуулчлалын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Эдийн засгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл, худалдаа, логистикийн чадавхыг өргөжүүлснээр эдийн засгийн өсөлтийн суурийг бэхжүүлнэ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ: 
Хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт эх үүсвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт 3.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд Төв аймгийн Баян суманд 660 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц, Чойр-Сайншанд, Бөөрөлжүүт-Сэргэлэн, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг эрчим хүчний том чадлын суурь горимд ажиллах эх үүсвэрийн төслүүд хэрэгжихээр байна.
 ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТ: 
Бүс нутаг хоорондын эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах, экспорт, импортын урсгалыг өргөжүүлэх, тээврийн зардлыг бууруулах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 1.2 их наяд төгрөгийг санхүүжилт хийгдэх бөгөөд ингэснээр 551.3 км авто зам, 299.9 метр урт гүүр байнгын ашиглалтад орно.
 БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД: 
Хилийн боомтын төлөвлөлтийг хөрш орнуудтай уялдуулж, тээвэрлэлтийн олон төрөлт байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд Хавирга, Цагааннуур, Булган, Бичигт, Цагаандэл-Уул зэрэг боомтуудын өргөтгөл, шинэчлэлд нийт 51.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүний үр дүнд боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2-3 дахин нэмэгдэж, хил дамнасан тээвэр, логистикийн урсгал сайжирч, олон улсын худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжнө гэж тооцож байна.
ХАРИЛЦАА ХОЛБОО: 
Улсын төсөв, гадаад зээлийн хөрөнгөөр үүрэн холбооны сүлжээний өргөтгөх, шилэн кабель, 4G сүлжээний өргөтгөл зэрэг алслагдсан сум, баг, орон нутгийн иргэд өндөр хурдны интернэт болон мобайл сүлжээгээр хангах, мэдээлэл авах, боловсрол эзэмших, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх. Кибер аюулгүй байдлыг хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, хөгжлийн индексийг дээшлүүлж, нийгмийн тэгш байдлыг дэмжиж, төрийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлнэ. (56.6 тэрбум төгрөг)
 ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ: 
Хотын хүртээмжтэй байдал, инженерийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, өндөр чанартай болгох, иргэдийн аюулгүй байдал, амьдралын таатай орчныг бүрдүүлэх, түгжрэлийг бууруулах, дагуул хотуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хөрөнгө оруулалтын төслүүдийг үргэлжлүүлнэ. (586.3 тэрбум төгрөг) – Онцгой байдал:
Дэвшилтэт технологи, инновацад суурилсан гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн төлөвлөлөө. Энэ хүрээнд техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, эрэн хайх, аврах нэгжийн хүчин чадлыг сайжруулах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад 59.7 тэрбум төгрөг тусгалаа. Түүнчлэн, гадаад зээлийн хөрөнгөөр нийт 466.3 тэрбум төгрөгийн амлалтын дүн бүхий Монгол Улсын гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төслийг тус тус 2026 оноос эхлүүлж байна.
ГАДААД ЗЭЭЛЭЭР 17 АЙМГИЙН БАРИЛГЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
 Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.0 мянган төгрөг болж шинэчлэгдсэнтэй холбогдож нэмэгдэх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогын өсөлтийг 11 эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад зориулж хуваарилна. (82.5 тэрбум төгрөг) Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой механизм болгоход чиглүүлж шинэчилнэ.
Нэн шаардлагатайгаас бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээг зохистой байдлаар тогтоох замаар анхан шатлалаас лавлагаа шатлал руу шилжих урсгалыг сааруулах, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй тусламж үйлчилгээний тоог хязгаарлана.
Эмийн төвлөрсөн худалдан авалтыг нэвтрүүлэх замаар хямд, чанартай эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг найдвартай хүргэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах зорилгоор Хавдар судлалын Үндэсний төв-II барилга, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Зүрх, судасны үндэсний төв, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл үрс" төвийн барилга зэрэг лавлагаа шатлалын эмнэлгүүд болон орон нутагт анхан болон дунд шатны эрүүл мэндийн төвүүдийн барилгын төслүүдийг шинээр хэрэгжүүлэх болон үргэлжлүүлэн хэрэгжүүлж ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.
Мөн гадаад зээлийн хөрөнгөөр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулах төслийг 2026 онд эхлүүлж байна. (241.9 тэрбум төгрөг)
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, үдийн цай, дотуур байрын зардлыг боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлттэй уялдуулж нэмэгдүүлнэ (96.2 тэрбум төгрөг)
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал хариуцагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд хоолны зардлын 50 хувийг эцэг эх хариуцдаг болно. Хоолны зардлыг эцэг, эхийн төлсөн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлттэй уялдуулах замаар татварын суурийг нэмэгдүүлнэ. (69.5 тэрбум төгрөг)
Сургуулийн өмнөх боловсролд бүх хүүхэд тэгш хамрагдаж, чанартай үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийн суурийг бий болгох боломжийг бүрдүүлж, энэ хүрээнд улсын хэмжээнд ээлжийн коэффициент 1.5-с дээш байгаа байршлуудыг их өгөгдөлд суурилан боловсруулсан нийт 95 цэцэрлэг шинээр барих тооцоололд үндэслэн эдгээрийг улсын төсөв, гадаад зээл тусламжийн хүрээнд 2026-2028 онд бүрэн ашиглалтад оруулах чиглэл баримталлаа.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 30 цэцэрлэг, гадаад зээлийн санхүүжилтийн хүрээнд 11 цэцэрлэгийн барилгыг дуусгах, эхлүүлэхэд нийт 5.0 тэрбум төгрөгийг тусгав.
Олон улсад өрсөлдөхүйц чанартай, тэгш хүртээмжтэй ерөнхий боловсролыг олгох боломжийг сайжруулах, энэ хүрээнд улсын хэмжээнд ээлжийн коэффициент 2.0-с дээш байгаа байршлуудыг их өгөгдөлд суурилан боловсруулсан нийт 108 сургууль шинээр барих тооцоололд үндэслэн эдгээрийг улсын төсөв, гадаад зээл тусламжийн хүрээнд 2026-2028 онд бүрэн ашиглалтад оруулах чиглэл баримталсан бөгөөд сургууль дүүргэлт зохистой түвшинд хүргэх.
12 ээлжийн коэффициентыг бууруулж, аймаг, сумын сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 65 сургууль, 19 дотуур байрны барилгыг төлөвлөв. (243.1 тэрбум төгрөг)
Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори байгуулах, хоол үйлдвэрлэл, номын сан, урлагийн заалыг тохижуулах, дуу хөгжмийн хичээлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн хэрэглэгдэхүүн, сургуулиудын биеийн тамирын техник хэрэгсэл, цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хангах.
Боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлогт тохирсон хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг сайжруулахад 48.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Мөн Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр нийт 9.3 тэрбум төгрөгийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэснээс гадна, 538.1 тэрбум төгрөгийн амлалтын дүн бүхий “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хоёрдугаар нэмэлт санхүүжилтийг 2026 онд эхлүүлж, боловсролын салбарын тогтвортой байдлыг хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.



Нийтэлсэн огноо2025-08-17